воскресенье, 1 февраля 2015 г.

Хятадын Хунань мужийн Тиэнмэн уул

Хятадын Хунань мужид Тиэнмэн хэмээх нэгэн уул буй. Энэ газар өдгөө аялал жуулчлалын томоохон цогцолбор болон хөгжжээ. Энэ уулыг оройд нь байх Тэнгэрийн үүд агуй ихэд алдаршуулсан юм. Тэнгэрийн үүд агуй болвоос хамгийн өндөрт байдаг нуман хаалга билээ. Энэ агуй /нуман хаалга/ өргөөшөө 57 м, уртаашаа 60 м, өндрөөшөө 131 м. 


Байгалийн жамаар үүссэн энэ нуман хаалга 263 онд бий болжээ. Тэр үед энэ хадны хэсэг өгөршиж элэгдэн нурж унасныг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээсэн юм. Чингээд тэр цагаас хойш нуман хаалгыг Тэнгэрийн үүд гэх болов.
Харин эрт цагт энэ уулыг Сунлиан гэдэг байжээ. Тэнгэрийн үүдний нуман хаалга ч энгийн нэгэн агуй байв.




Тэнгэрийн үүдэнд хүрэхийн тулд 999 гишгүүрээр алхана. Бумбын шашинд 999 гэх энэ тоог тэнгэрийн бөгөөд эзэн хааны тоо хэмээнэ. Хятадын түүхэнд үйл явдлаар дүүрэн он жилүүдэд энэ уулнаас гэнэт үер бууж байсан гэдэг. Тиймээс хятадууд энэ уулыг ариун дагшин хэмээн дээдэлдэг. 

1999 онд энэ нуман хаалгаар онгоц нисгэсэн том цэнгээн зохион байгуулсан юм.
Түүнчлэн энэ ууланд Мин улсын алт эрдэнэс булаатай ч гэдэг. Энд хамгийн урт троссон зам бий. Гиннесийн номонд орсон энэ зам 7455 м-ийн урттай, 38 градусын налуутай. ДТД 1279 м-т оршдог. Хунань мужийн төв Жанзиазэ хотоос Тиэнмэн уулын оргилд байх Эйр Гардэнд хүрэхийн тулд 28 минут зорчино.




Нар жаргах цагаар энэ замаар зорчиход эргэн тойрон алган дээр тавьсан мэт ил харагдаж, нар өндөр уулсын цаагуур орж гарахыг ажих боломжтой.

Харин газраар хүрэх бол Тунтиэний авто замаар явдаг. Энэ зам Хятадын хамгийн их бартаатай замд тооцогддог. Нийтдээ 99 эргэлттэй, 11 км-ийн урттай.


Тиэнмэн уулын оргилоор ороосон шилэн зам 200 м урттай. ДТД 1430 м-т орших энэ зам дэлхийн хамгийн осолтой газраар нэрлэгджээ.



Комментариев нет:

Отправить комментарий

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...