Сообщения

Сообщения за 2015

Нидерландын зураач Винсэнт Ван Гог дүү Теодоо бичсэн захидлаас

Изображение
“Хааш хаашаагаа гуч гучийн хэмжээтэй зураг зурснаа таталбар болгон чамд явууллаа. Одот тэнгэрийн энэхүү зургаа би шөнө дөлөөр хийн дэнгийн гэрэлд буулгасан юм. Энд тэнгэр ногоорон хөхөрч, ус цэнхэртэн цэлэлзэнэ. Газар хөх ягаан туяатай байх агаад хот суурин үзмэн хөх өнгөөр тунаран үзэгдэнэ. Дэнгийн гэрэл сүүмэлзэж, алт шиг шаргал туяа нь боронзон ногоон өнгөтэй болон хувирах аж. Хөх ногоон тэнгэрийн уудамд долоон бурхан од сүүмэлзэх нь дэнгийн алтан шаргал туяатай чанх эсрэгцэнэ. Харин урдхан талд нь дурлалт хосын өнгөлөг дүрс тодорно.” (1888 он) “Одот тэнгэрийг харах бүрдээ би газрын зураг дээр цэг төдийхөн тэмдэглэсэн хот сууринг ажаад бодолд автдаг лугаа адил элдвийг мөрөөдөх юм. Тэнгэрт гялалзах эл цагаан цэгүүд Францын газрын зураг дээр харлан үзэгдэх цэгүүдээс тэртээ хол төсөөлөгдөх учиртай гэж үү? Бид галт тэргэнд сууж Руан, Тараскон ордогтой нэгэн адил үхэл биднийг мөнөөх оддын зүгт хөтлөх бөлгөө. Гэхдээ ингэж бодлоо гээд ганцхан зүйл л үнэнд нийцэх мэт. Бид амьд ахуйдаа энэ о…

Шэнь Цунвэнь “Би эмч биш. Жор бичиж чадахгүй ч зохиолч хүний хувьд өөрийгөө хүний сэтгэлийг эмнэдэг гэж хэлж болох шиг санагдах юм”

Изображение
Хятадын зохиолч Шэнь Цунвэнь (жинхэнэ нэр нь Шэнь Юэхуань) 1902 онд Хунань мужид мяо үндэстний гэрт мэндэлжээ. 1917-1918 онд гарсан Уран зохиолын хувьсгал зохиолчийн маань уран бүтээлд ихээхэн нөлөөлсөн юм. Зохиол бүтээлүүдэд нь амьдралын мөн чанар, эх нутгаа гэсэн сэтгэл нэвт шингээстэй байдаг. Тэрээр 1926 онд өгүүллэгийн анхны түүврээ хэвлүүлж, 1947 он хүртэл нийт 70 гаруй ном зохиол хэвлүүлснээр дүочань зүозиа буюу үр бүтээлтэй зохиолч хэмээн нэрлэгдэх болжээ. Шүүмжлэгчид зохиол бүтээлүүдэд нь ангийн тэмцэл алга гэж шүүмжилдэг байсан бөгөөд уншигчид түүнийг зүрх сэтгэлийн дууч хэмээн нэрлэж байсан билээ. Шэнь Цунвэнь Чөлөөлөх дайны үеэр багшилж байсан сургуулийнхантайгаа Юньнань муж руу шилжиж, удалгүй Бээжинд эргэж ирээд утга зохиолын сэтгүүлийнхэнтэй хамтран ажиллах болсон юм. Зохиолч маань 1957 оноос хойш зохиол бичээгүй аж. Үүнийгээ “Зохиол бүтээлээ тухайн үеийн үзэл сурталд нийцүүлэх боломжгүй байсан” гэж тайлбарласан байдаг. Соёлын хувьсгалын жилүүдэд гэр оронг нь найман ч уда…

ШЭНЬ ЦУНВЭНЬ - БООМТ ХОТ

Изображение
НЭГ Сычуань, Хунань хоёр мужийг холбосон замын зүүхэн талд нэг жим бий. Энэ жим Хунань мужийн баруун захаас холгүй байх Чадун гэх уулын жижиг суурингийн зүг хөтлөх бөлгөө. Тэнд нэг горхи мэлтэгнэн урсах агаад зүүн талд нь цагаан суварга сүндэрлэн харагдана. Энэ суваргын зэргэлдээ нэгэн өрх аж төрнө. Тэр айлд нэг хөгшин, бүсгүй хүүхэд, шар нохой гурав л байх ажээ.        Жижиг горхи уулын хормойгоор тохойрч урссаар гурван бээрийн цаанатаа байх Чадуны голд цутгадаг. Энэ горхийг гаталж, тэр уулыг давбал бээр хэртэй яваад Чадун суурингийн захад хүрэх юм. Нумран урсах горхины эрэг даган сүндэрлэх сүрлэг уул энэ горхийг хөвчлөн татсан мэт үзэгдэнэ. Тэр горхи өргөөшөө хорин алд орчим. Голдирол хаялга нь тэр аяараа том чулуугаар хучигдсан бөгөөд намуухан мэлтэлзэх ус нь жаахан өндөрлөг газраа хүрвэл доош урсахгүй, чулуун аяганд байгаа юм шиг хашигдсан мэт хэсэгтээ хуралдан тогтох авч толь мэт тунгалаг хэвээрээ. Уснаа урсах загас жараахайг нь хүртэл тоолж болмоор. Энэ горхи болвоос Сычуань, Хуна…

Туркийн Зеугма хотын шигтгэмэл хавтангийн музей

Изображение
Туркийн өмнөд хэсэгт байх эртний нэгэн хот Зеугмад малтлага хийж байсан археологичид тун сайн хадгалагдан үлдсэн 3 ширхэг шигтгэмэл хавтанг хэдэн сарын өмнө олжээ. Эдгээр шигтгэмэл хавтанг МЭӨ II зуунд урласан байна. Эхний шигтгэмэл хавтан нь Охин тэнгэрийн ордон хэмээн нэрлэгдсэн нэгэн хэсгийн шаланд шигтгэгдсэн бөгөөд энэ хавтангийн голд Калиопа охин тэнгэр дүрслэгдсэн ажээ. Калиопаг тойроод түүний 8 эгч дүүг урлажээ.
Харин хоёр дахь шигтгэмэл хавтан дээр Океан, Тетиа хэмээх хоёр бурхныг дүрсэлсэн байна. Хэдийгээр эдгээрийн нэрийг шигтгэж үлдээгээгүй ч төрх дүрслэл нь Эртний Герегийн эл бурхадтай таарч байгаа юм. Бурхдын хавч хэлбэртэй эвэр тэдний мөн болохыг бэлээхэн гэрчилнэ.

Гурав дахь шигтгэмэл хавтан дээр нэгэн залууг буулгажээ. Энэ хавтан мөн л тун сайн хадгалагдан үлджээ.
Зеугма хотыг Македоны Александрын жанждын нэг болох Селевкомын I Никатор МЭӨ III зуунд үүсгэн байгуулсан бөгөөд ид үедээ энэ хот 80 000 хүнтэй, 2 000-3 000 байшин барилгатай байсан гэдэг.






Хот 2000 он хүртэл хий…

Лунмэний засмал агуй

Изображение
Хэнань мужид байдаг Лунмэний засмал агуй Луоян хотын ард иргэдийн сүсэг бишрэл, ур ухааныг шингээсээр сүндэрлэнэ. Хятадын 12 династийн нийслэл болсон Луоян хот 5000 жилийн түүхтэй. Нэгэн цагт Хятадын урлаг соёл, цэргийн төв болж байлаа. Лунмэний засмал агуй хотоос 12 км-ийн зайд байрлана. Будда, Шагжамунийн дүрс, баримлуудыг хаданд гаргах энэ уламжлал Энэтхэгээс гаралтай.
Засмал агуйг ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэжээ. Энэ нь ойр хавьдаа олон хавцалтай уул ус, гол горхи, хүрхрээтэй сайхан газар юм.
И голын баруун, зүүн эргээр сүндэрлэх хоёр уул навчит модоор хучигджээ. Энд олон тооны суварга бий. Баруун талын ууланд нэвтрэх хэсгийн хажууханд халуун рашаан оргилно.
Агуйг Лунмэн буюу Луут хаалга гэж нэрлэсэн нь энэ хоёр уул хаалга мэт үзэгддэгээс улбаатай. Сүй улсын хааны Луоян хот дахь харш энэ уулс руу харсан цонхтой байжээ.
Энэ дундаа баруун уулын агуйнууд ихээхэн алдартай юм. Агуйнуудыг Хойд Вэй улсын үед 493 онд гаргаж эхэлсэн бөгөөд энэ үед Вэй улсын хаан нийслэл хотоо Пинчэнээс (од…