среда, 11 декабря 2013 г.

МО ЯНИЙН “УЛААН ГАОЛЯН”



Хятадын орчин үеийн реалист зохиолчдын сонгодог нэгэн төлөөлөгч болсон Мо Янь “Улаан гаолян” (红高粱) хэмээх алдартай туужаа 1986 онд бичжээ. (гаолян гэдэг нь дарс хийхэд ашигладаг нэг төрлийн буудайн ургамал) Тавиад хуудастай энэ тууж нь гол баатар Үйгийн ач хүүгийн хүүрнэл хэлбэрээр бичигдсэн юм. Энэ зохиол тухайн жилдээ Хятадын шилдэг туужаар шалгарсан байдаг. Удалгүй Мо Янь туужийнхаа үргэлжлэлийг “Хайрын улаан дарс” (高粱酒) нэртэйгээр гаргасан нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж, улмаар дээрх хоёр бүтээлийг нэгтгэж дэлгэцнээ амилуулсан болой.
Зохиолд Японы эзлэн түрэмгийллийн эсрэг ид тэмцэж байсан гучаад оны аж байдлыг өгүүлнэ.
Хятадын зүүн хойд нутгийн нэгэн тосгонд төрж өссөн Зиүзи хэмээх 16 настай охиныг эцэг нь дарсны мухлагийн эзэн хөгшинд хэдхэн зоосоор арилжиж албан хүчээр гэрлүүлжээ. Ингээд өнөөх бүсгүй хуримын жуузыг нь өргөж явсан Үй гэх идэр залууд эрхгүй татагдаж ханьсдаг. Дарсны мухлагийн эзэн хөгшин учир битүүлгээр бие барахад хос хоёр өв хөрөнгөнд нь эзэн сууж, ажин түжин амьдрах бөлгөө. Энэ хооронд Зиүзи, Үй хоёр хүүтэй болно. Хос хоёрт үнэнч зүтгэж явсан Люхань гэгч хижээл эр төрсөн тосгоноо орхин арваад жил хэрэн бэдэрч, Япончуудыг дайран орохын өмнөхөн Зиүзитэй уулзахаар ирдэг. Төдхөн хааяагүй тариачдын бослого гарч, эх нутаг нь улаан дарс хийгээд хүмүүний цусанд булхах болно. Люхань коммунист намд элсч, Япончуудыг тагнаж яваад тэдэнд баригдаж тосгоныхон, Зиүзи болоод хүүгийнх нь нүдэн дээр балмадаар хороолгоно.
Зиүзи бүсгүй Япончуудад хороогдоход есхөн настай балчир хүү нь:
“Бартаа нь үгүй сүүдэрт жимээр
Барууныг зорих ээж минь
Харгилан урсах голын уснаа
Хаш ногоон завиар хөвөх юм.
Тэртээ алсыг зорин одохдоо
Тэнгэрийн морь сундалжээ, Та
Ээж Таны минь энэ аялал
Энгүй амгаланд хөтлөх бөлгөө.
Жаргах нарны улбар туяанд
Зутрал юугаан эгнэгт мартаад
Зөрөн өнгөрөх үүлс мэт
Зөнгөөрөө хөв дөө, ээж минь” хэмээн харуусан шүлэглэнэ.

" 西



西



西
西

Энэ кино гарсан даруйдаа Хятад төдийгүй Европын улс орны анхаарлыг маш ихээр татаж, Хятадын кино урлагт цоо шинэхэн нэгэн хуудсыг нээсэн гэдэг. Соёлын хувьсгалын үр уршгаар гадаад ертөнцөөс нэг мөр тусгаарлагдаад байсан гэж болохуйц Хятадын соёл урлагийг дэлхийд таниулсан гэхэд нэг их хилсдэхгүй. Шүүмжлэгчид “Эгэл атлаа хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэх энэ түүхийн баатрууд нь нэг талаас үлгэр домгоос төрөн гарсан шиг санагдах бөгөөд тухайн үеийн харгис хэрцгий эрүү шүүлтийг сэтгэл хирдхийлгэмээр хальснаа буулгажээ” хэмээн үнэлж байлаа.
Дарс хийгээд цусны улаан өнгө ёстой л ноёлох энэхүү кино Берлиний кино наадмын дээд шагнал болох “Алтан баавгай”-г хүртсэн юм. Киноны найруулагч Жан Имоугийг удаах бүтээлүүд нь аанай л Канн, Венеци, Берлиний кино фестивальд удаа дараалан нэр дэвшиж шагналын буухиагаа таслаагүй түүхтэй.
           Мо Янь “Улаан гаолян” зохиолдоо “Билгийн тооллын хонин сард час улаан гаолян цэцэглэх бөгөөд энэ үест энгүй их тал тэр аяараа цусан улаан өнгөөр будагддаг ажээ. Чухамдаа энэ л улаан гаолян нь хүмүүний харцыг булааж, сэтгэлийг гижигдээд, хүсэл тачаалыг өдөөх бөлгөө. Намрын сэвэлзүүр салхи өтгөн саарал үүлсийг тэнгэрийн тэртээгээс хөөх тэрхэн үест улаа бутарсан талд туссан сүүдэр нь хүртэл хүрэнтэж үзэгдэнэ. Цусан улаан өнгөнд булхсан энэ л тал эх орон, эрх чөлөөнийхөө төлөө амиа золин боссон үр хойчоо хэвлий юүдээ нуун далдалж, хоосон амьдралынх нь бүүдгэр өдрүүдийг хольцгүй улаан өнгөөрөө будах авай. Угтаа хөгжил дэвшилд өртөөлсөн манай үе яван явсаар хүмүүн төрөлхтнийг мөхөлд хөтлөх биз ээ” хэмээн өгүүлжээ.

7 комментариев:

  1. Гоё нийтлэл байна. Мо Яний "Төмөр Хүү" гэдэг өгүүллэгийг нь уншиж байсан. Нобель авахаас аргагүй юм байна гэж бодсон. Энэ зохиол нь монгол хэлээр орчуулагдсан юм болов уу?

    ОтветитьУдалить
  2. Орчуулагдаагүй байх аа. Би хятадаар нь уншаад, дараа нь киног нь үзээд бичсэн нь энэ. :-) Мо Яний зохиолууд ер нь их гоё юм шиг байна лээ. Одоо "Том хөх, өргөн өгзөг" романыг нь уншиж байгаа. 20-р зууны эхэн үеийн Хятадын нийгмийн байдлыг нүдэнд үзэгдтэл дүрсэлсэн байх юм. Хүний амь мал адгуусны аминаас долоон дор байж дээ. Дараа энэ зохиолын тухай оруулна аа.

    ОтветитьУдалить
  3. Гоё юмыг "ганцаараа л уншаад" байх юм аа. Би сая хоёр номын дэлгүүр орлоо. Мон Янь л гэж лав алга. "Том хөх, өргөн өгзөг" хувьд уншдаггүй хүн ч шагайж үзмээр санагдмаар нэр байна.

    ОтветитьУдалить
  4. Оросоор http://www.litmir.net/br/?b=168924&p=1 сайт дээр байна лээ. онлайн уншихаар.

    ОтветитьУдалить
  5. ya ya ya ,沈从文 zohiol buteel-g unshij baiv uu :D

    ОтветитьУдалить
  6. Үзэх санаатай л байгаа. Шэнь Цунвэний "Боомт хот"-ыг (边城)уншмаар л байгаа юм. Гэхдээ хятадаар уншихад мэдэхгүй юм нилээн байна аа. :D

    ОтветитьУдалить
    Ответы
    1. medehgui yum aa blog deeree bichij bgarai (tiim mundag bishee )

      Удалить

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...