воскресенье, 21 декабря 2014 г.

Нэг нэгнээ онохгүй чи бидний сонголт



Нэг нэгнээ онохгүй чи бидний сонголт
Нэгэн цэгт учрах нь даан чиг ховор юм
Өдгөө би чамайгаа сүүдэр мэт дагасаар
Өр зүрхний шаналандаа ээнэгшин дасчээ

Үүндээ би дэндүү дасаад, үргэлж чамдаа талархах болж
Дэнсэлсэн сэтгэлийг минь чи анзаарахгүй
Дэргэд минь ирээд дэмнэхгүй хойно
Дэмжээд болохгүй хорвоогийн жамыг
Дэнсэлж суухын ч учир юун

Хүн гэдэг алдаж оносоор
Хувь тохиолоо олдог гэнэм
Тэгвэл,
Хоёргүй сэтгэлтэн дорой мэт санагдаж
Хольцгүй хар хосгүй адил үзэгдэх нь
Хорвоо ертөнцийн жам ч юм уу


Мы выбираем, нас выбирают,
Как это часто не совпадает,
Я за тобою следую тенью,
Я привыкаю к несовпаденью.
Я за тобою следую тенью,
Я привыкаю к несовпаденью.

Я привыкаю, я тебе рада,
Ты не узнаешь, да и не надо,
Ты не узнаешь и не поможешь,
Что не сложилось, вместе не сложишь,
Что не сложилось, вместе не сложишь.

Кто ошибётся, кто угадает,
Разное счастье нам выпадает,
Часто простое кажется вздорным,
Чёрное белым, белое чёрным.
Часто простое кажется вздорным,
Чёрное белым, белое чёрным.

пятница, 12 декабря 2014 г.

Паганини

Паганинийн хувьд (1782-1840) хийл хөгжил хөгжмийн зэмсэг төдий бус, энэ биеийнх нь эрхтэн лугаа байжээ. Нэг мөр нь нөгөө мөрнөөсөө өндөр, нэг гар нь урт мань хүний бие эрхтэн тэр аяраа энэ хөгжмийг тоглоход зориулагдсан гэлтэй. Цонхигор, туранхай Паганини тун чиг этгээд харагдах агаад түүнийг чөтгөртэй зүйрлэх нь олонтаа. Хийл хөгжим түүний гарт зөгийн дүнгэнээ, шувуудын жиргээ, үхрийн мөөрөөн зэрэг гаргаж боломгүй авиа амилуулна. Домог яриагаар хийл хөгжмөө хүний хэлээр яриулсан ч гэлцэнэ.
Паганиниг сүнсээ чөтгөрт худалдсан ч гэдэг байлаа. Тэгээд ч сайхь эр сүм хийдийнхэнтэй ихээхэн зөрчилтэй явжээ. Сүмд мөнгө хандивлахаас татгалзах мань хүн дэлхийн анхны саятан хөгжимчин ч байсан хэмээнэ. Гэхдээ сувдаг шунахай гэвэл үгүй юм. Парист холер дэгдсэн үест концертын бүхий л орлогоо өвчтөнүүдэд өгдөг байжээ. Нэгэнтээ гудмаар сэлгүүцэж яваад хийл тоглох гуйлгачин хүүг харав. Тоссон малгайд нь сохор зоос ч үгүй байсанд хөгжимчин маань хийлийг нь авч удтал уянгалуулахад цагийн дараа малгай нь алтан зоосоор дүүрлээ. Ингээд Паганини хүүд хийлийг нь өгөөд явсан аж.
Түүнийг элдвийн дээрэмчин тонуулчидтай холбоо сүлбээтэй байсан ч гэлцэнэ. Алдартай нэгэн зохиол нь Шулам гэдэг нэртэй. Нэгэн сурвалжлагч Паганиниг тоглох үеэр ард нь хар өмсгөлтэй чөтгөр зогсоод хийлийг нь дарж байсан хэмээн баталж байлаа. Хийл хөгжмөө ариун рашаанд дүрэхээс татгалзсанд өргөн олон этгээд хөгжимчнийг чөтгөртэй сүлбэлдсэнд бүр чиг үнэмшив.

Энэ бүх яриа хөгжимчнийг улам учир битүүлэг болгох ч Паганини энэ нь тун сайн сурталчилгаа хэмээн тунгааж ер няцаагаагүй гэнэм. Тэр нь ч тусаа өгч Буурал тив даяар түүний тоглолтонд тэмүүлэх болов. Тоглохыг нь дуулсан улс трансд орж, гар барилцан найгаж гуйвдаг байсан хэмээнэ. Паганини цаг үеийнхээ ёстой л жинхэнэ супер од явжээ.

понедельник, 1 декабря 2014 г.

Европын улс орны нэршлийн үүсэл гарал

Люксембург хот Эртний Ромын Люцилинбург буюу жижиг хот нэртэй цайз байсан газарт баригдсан тул яваандаа ингэж нэрлэгдэх болжээ.

18-р зууны эхэнд Австрийн Ханс-Адам Лихтенштейн гүн хэсэг газар авсан нь хожмоо 1719 оноос ийм нэртэй улс үүсэхэд нөлөөлжээ.

Ватикан (Vaticano) - өөрийн оршин буй Vaticanus буюу зөгнөх, эш үзүүлэх гэсэн утгатай толгодын нэрээр нэрийдэх болжээ.

Македония (Македонија) – домог яриагаар бол энэ улс уул нутгийн омгийн ахлагч Македоны нэрээр нэрийдсэн гэх боловч өдгөө иллир хэлний maketiа буюу мал гэсэн үгнээс гаралтай гэх ажээ.

Молдова (Moldova) – Домогт өгүүлэх нь, Молдавын вант улсын эхний эзэн уул нутгаар урсах голыг ан хийх үедээ амь үрэгдсэн өөрийн нохой Молдагийн нэрээр нэрлэсэн гэх ч эрдэмтэд энэ улсын нэрийг эртний герман хэлний mulde буюу жижиг дов толгодтой хөндий гэсэн үгнээс үүссэн гэлцэнэ.

Монако (Monaco) – Герег хэлний монойкос буюу Геркулес баатрыг тахин шүтдэг мужийн нэрнээс гаралтай. Энэ мужид Геркулесын сүм дуган байжээ. Монойкос гэмээнэ ганцаар амьдардаг гэсэн утгатай бөгөөд Геркулес баатрын нэгэн хоч юм.

Румын (România) – Латин хэлний romani буюу ромын гэсэн үгнээс гаралтай. Ромчуудтай холилдсон уул нутгийн иргэдийг ерөнхийд нь ийн нэрийддэг байжээ.

Сан-Марино (San Marino) – Далмациас оргосон христ шүтлэгтэн Мариногийн нэрээр нэрлэгдсэн. Марино 301 онд энэ газар суурин байгуулжээ. Сан-Марино нь Буурал тивийн нөр эртний туурга тусгаар улсуудын нэг билээ.

Франц (France) – Франк омгийнхон 5-р зуунд байгуулсан гүрэн улсын нэрээр ийнхүү нэрлэгджээ.

Швейцар (Schweiz) – 1291 онд энэ нутгийн мужуудын төв болсон Швиц мужийн нэрээр нэршсэн.

Австри (Österreich) – Их Карл хааны үед Подунавьед Marchia Austriaca буюу Дорнын бүс нутаг гээч үүссэнээр нэршлээ авчээ. Энэ нь эртний дээд герман хэлний Ostarrichi буюу Дорнын улс гэсэн үгнээс үүсэл гарвалтай. Учир нь Австри улс Франк гүрнээс дорно зүгт байрлана.

Андорра (Andorra) – бакс хэлний andurrial буюу хоосон орон зай гэх үгнээс үүсэлтэй.

Ирланд (Éire) – эртний ирланд хэлний eirinn буюу баруун нутаг гэсэн үгнээс гаралтай. Учир нь Ирланд Европын баруунтаа оршдог.

Исланд (Ísland) – мөсөн газар гэх энэ нэршлийг 11-р зуунд тэнд хүрсэн норманчууд өгчээ.

Испани (España) – финик хэлний и-шпаним буюу туулайн эрэг гэх үгнээс үүссэн гэх ч сүүлд баск хэлний espana буюу цулцайсан хэсэг гэсэн үгнээс гаралтай гэж үзсэн. Энэ нь Пиренейн хойгийн хэлбэртэй хамаатай байж магад.

Кипр (Cyprus) – энд ургах кипарис буюу агар модноос гаралтай гэлцдэг.

Литв (Lietuva) – энэ нутгийн хүчирхэг вант улс оршин байсан Летава голын эртний нэрнээс ингэж нэрлэгдэх болж.

Мальт (Malta) – финикчуудын колони Мелита улс энд байжээ. Финик хэлний malat буюу боомт, эс бөгөөс герег хэлний melita буюу оромж гэсэн үгнээс гаралтай гэлцэнэ.

Нидерланд (Nederland) – орчуулбал нам дор газар гэсэн утгатай. Холланд гэдэг нь герман хэлний hoi, hal буюу нам дор, land буюу газар гэсэн утгатай байх талтай.

Норвег (Norge, Noreg) – эртний скандинав хэлэнд Norðrvegr гэх үг умрыг зорих зам гэсэн утгатай юм. Энэ замаар норманууд Хойд далайд гардаг байж.

Португаль (Portugal) – хэмжээгээрээ улсдаа Лиссабоны дараа 2-т орох Порта хотын нэрээр нэрлэгдсэн. Энэ хотыг урьд нь Порту-Кале гэдэг байжээ.

Черногор (Црна Гора) буюу хар уулсын нутаг – эндхийн Динарын нурууны уулс өтгөн шилмүүст ойтой тул харлаж үзэгдэнэ.

Их Британи (Great Britain) – МЭӨ 8-р зуунд энд суурьшсан кельтүүдийн бритт омгоос нэршилтэй. Англи гэдэг нь МЭ-ний 5-6-р зуунд саксуудтай хамт арал дээр суурьшсан Германы англ омгийн нэр аж. 

Герман (Deutschland) – Герман омгууд суурьшсан бус нутгийг эртний латин хэлэнд ийн нэрлэдэг байв. Deutsch буюу эртний дээд герман хэлний duit-isc гэсэн үг нь хүнд хамаатай гэсэн утгатай.

Герег (Ελλάδa) – Герег омгийн нэршил. Харин Эллада гэдэг нь Фессалия дахь нэгэн мужийн нэр аж. 
Финлянд (Suomi) – швед хэлний Finland буюу финүүдийн нутаг гэсэн утгатай. Харин Суоми гэх нэршил нь зарим сурвалжаар намагт нутаг, өөр сурвалжаар нутаг гэсэн утгатай хэмээнэ.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...