воскресенье, 27 июля 2014 г.

Эрдэс чулуулаг

Агааргүй орчинд чулуужсан мод эрдэстэй урвалд орж, зуу зуун жил өнгөрөхөд ийм нэгэн өвөрмөц тогтоцтой болдог ажээ.

19-р зуунд Сибириэс олдсон анарын төрлийн энэ чулууг "Уралын номин" ч гэдэг. Чулуу нь хром агуулдаг учраас ногоон өнгөтэй. Байгальд маш ховор бөгөөд жижигхэн хэмжээтэй байдаг.
Флюорит гэх энэ чулуу нь харанхуйд гэрэлтдэг. Үүгээр цэцгийн сав зэрэг бэлэг дурсгалын зүйл ихээхэн хийж байгаад өдгөө линз хийхэд ашиглах болжээ.
Кеммерерит гэх энэ чулууг боловсруулахад маш нарийн ажиллагаа шаардах тул өнгөлсөн эдлэл нь ихэд үнэтэй юм.
Гематит гэх энэ хар эрдсийг өнгөлөхөд ус цусан улаан өнгөтэй болж хувирдаг.
Байгальд тун ховор тохиолдох клинокласс гэх энэ талстыг халаахад сармисны үнэр ялгардаг нь тун сонин.
Ванадит талсттай цагаан барит. Ванадит нь тугалгын агууламж ихтэй тул хамгийн хүнд чулуулгийн нэг юм.
Жеод гэх энэ чулуулган дотор төрөл бүрийн эрдэс бодис байдаг. (Чулуужсан өндөг биш гэсэн шүү)

Халькантит гэх энэ чулуу усанд орвол зэс нь урвалд орж амьтай бүхнийг сүйдлэх аюултай. Нэг жижигхэн чулуу нуур цөөрмийн амьтан, ургалмыг устгах аюултай.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгээс олборлодог лабрадорит чулуу нь хойд туйлын туяа, тэнгэрийн мандалыг шингээсэн мэт маш гоёмсог хээ хуартай.
Хар опал чулуу нь хамгийн үнэтэй бөгөөд олон өнгийн туяа цацруулах тусмаа үнэ нь өсдөг ажээ.
Опал чулуу хуурай орчинд удаавал өнгөө алдаж, хагарч болзошгүй. Тиймээс үе үе усанд булхаж, гоёл чимэглэл бол зүүж биеийн чийг, дулаанаа шингээж байх учиртай.

суббота, 19 июля 2014 г.

ФОТО ЗУРАГНУУД



Францын Мон-Эгий уул

Танзанийн алаг тахь

Бодиарт зуруулсан 5 хүнээр бүтээсэн мэлхий

Канарын арлуудын Лансаротегийн давсны уурхай

Турк, Гёреме суурин

Хятад, Кумтагийн элсэн цөл

Австралийн Менинди нууран дээр аянга цахилгаан бууж, цахилгаан соронкон орон үүссэнээр ус нь цайвар ногоон өнгөтэй үзэгддэг ажээ.

Хятадын Хунань мужид байдаг дэлхийн хамгийн урт дүүжин гүүр Айжай нь Дэхань хавцлын дээгүүр тавигдсан. 1176 м-ийн урттай. 355 м-ийн өнлөрт байрладаг. 


Тасманийн Биналонг Бейн эрэг нь цайвар элс, тунгалаг устай. Эрэг дээрх хад асга нь онцгой нэгэн хөвдөөр бүрхэгдсэн нь энэ.

Германы Кромлау цэцэрлэгт хүрээлэнд байдаг Ракотцбрюкегийн гүүр буюу Чөтгөрийн гүүр. Аль ч талаас харсан ийн бүтэн дугуй болон үзэгддэг. 

Францын Альпийн уулсын Шартьез арк
ӨАБНУ-ын Блайд голын хавцал

вторник, 8 июля 2014 г.

Леонардо да Винчийн тухай сонирхолтой баримтууд

Леонардогийн эцэг нь Пьеро да Винчи хэмээх нотариат, харин эх нь жирийн тариачин бүсгүй юм.
Багадаа эхээсээ холдсон Леонардо насан туршдаа эхийнхээ гэгээн дүрийг уран зурагтаа буулгахыг хичээсэн гэдэг.
Да Винчи гэдэг нь угтаа түүний овог бус “Винчи хотоос гаралтай” гэсэн утгатай үг ажээ. (Зурган дээр Леонардогийн бага насандаа амьдарч байсан байшин)
Леонардо хүний биеийн анатомийн талаар маш олон бүтээл туурвисан ч олны хүртээл болгоогүй. Эдгээр бүтээл нь 1858 онд анх гарсан алдартай "Грейн анатоми"-ос (Henry Gray's Anatomy of the Human Body) хувь илүү байсан гэдэг.
Да Винчи баруун, зүүн гараараа ялгаагүй сайн зурж бичдэг байж. Алдартай тэмдэглэлүүдээ баруунаас зүүн тийш нь толинд туссан байдлаар бичсэн ажээ.
Үүнээс гадна "Уран зургийн тухай" хэмээх номондоо тэнгэр хөх харагддагийн учрыг "Дэлхийн агаар мандалд нарны гэрэл тусч, улмаар энэ нь харанхуй сансраас ялгарч хөхрөн үзэгддэг” хэмээн анх удаа тайлсан байдаг.


Түүнийг цагаан хоолтон байсан хэмээн үздэг.
Хоол хийж, янз бүрээр таваглах дуртай байсан ч гэдэг.
Нимгэхэн хэрчсэн жигнэсэн махан дээр ногоо тавьсан нэгэн төрлийн хоолыг Леонардо зохиосон бөгөөд энэ зоогийг тухайн үедээ ордны найр наадамд өргөн дэлгэр барьдаг байжээ.
Да Винчи шумбагч онгоц, танк, оёдлын машин, машины зураг төсөл зурж үлдээсэн билээ.
Үүний сацуу үгээр тоглох дуртай мань хүн Codex Leicester хэмээх алдартай тэмдэглэлдээ эр хүний бэлэг эрхтэнг нэрийдэх олон тооны үг жагсаан бичсэн.
Луврын музей алдарт “Жоконда”-г тусгай танхимд байрлуулахын тулд цагтаа 5,5 сая доллар зарж байж.
Билл Гейтс 1994 онд Леонардогийн тэмдэглэл болох алдартай Codex Leicester-ийг 30 сая доллараар худалдаж авсан бөгөөд өдгөө энэ бүтээл Сиэттл хотын Урлагийн музейд тавигдсан аж.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...