воскресенье, 10 июля 2016 г.

А. Шаганов - Намайгаа аядуухан дуудаач

Борхон чи минь намайгаа аядуухан дуудаач,
Булгийн цэнгэг усаар ундланхан сэргээгээч.
Сэвтээгүй зүрх минь догдлохсон болов уу?
Саваагүй тэр минь дэнслэхсэн болов уу?
Нойр хулжаасан шөнүүд уйтайхан хөвөрч,
Нойтон чийгээрээ цонхыг минь цантаахад
Голт бор, үхрийн нүд голоо тасартал найгасан
Голын хайртай нутаг минь, хүүгээ нэг дуудаач.

Уй гуниг минь чи, намайгаа нэг дуудаач,
Үдшийн бүрий унамагц учирсан амрагаа дурсаач.
Сэтгэлт чамайгаа би хэчнээн ч удаан харсангүй вэ?
Санаанд минь тодрох түүнийгээ санаж явахад учирна даа.

Хөхрөх саран холын тэртээд хулжин нуугдахад
Хүй бодол минь цэлмэж, хүйтэн нулимс ч үл урсана.
Алс бөглүүхэн тэртээд хонхны дуун цуурайтав уу?
Амраг минь хоёул давхисаар
Ажрахгүй хажуугаар нь өнгөрөв үү?
Аян замаа ч ялгалгүй,
Агтныхаа хөлөөр туучив уу?

Ай гуниг минь чи, намайгаа нэг дуудаач,
Амсхийх зуураа ч болов, амрагаа нэг дурсаач.

Хонгор минь, чи намайгаа намуухан дуудаач,
Хүйтэн булгийн усаар холын гийчнээ ундлаач,
Хайртай чамайгаа бодож явахад хэзээд л нэг учирнам,
Халуун зүрхнийхээ голоос хариад очихоо амланам.

А.Шаганов

Позови меня тихо по имени
Ключевой водой напои меня
Отзовётся ли сердце безбрежное,
Несказанное, глупое, нежное.

Снова сумерки всходят безсонные
Снова застят мне стёкла оконные
Там кивает сирень и смородина,
Позови меня тихая родина

Припев

Позови меня, на закате дня
Позови меня, грусть печаль моя, позови меня

Знаю, сбудется наше свидание,
Затянулось с тобой расставание.
Синий месяц за городом прячется,
Не тоскуется мне и не плачется.

Колокольчик-ли, дальнее эхо-ли?
Только мимо с тобой мы проехали.
Напылили кругом, накопытили,
Даже толком дороги не видели.

Припев.

Позови меня тихо по имени,
Ключевой водой напои меня.
Знаю, сбудится наше свидание.
Я вернусь, я сдержу обещание...

Дууг нь энд дарж сонсоорой.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...