Сообщения

Сообщения за Ноябрь, 2016

Гэрэл зургийн тухай

Изображение
XIX зууны сүүлчээр Чикагод тухайн үедээ хамгийн тансагт тооцогдсон галт тэрэг хийжээ. Гэвч нөхцөл байдлаас болоод Парист зохион байгуулдаг олон улсын үзэсгэлэнд энэ галт тэргийг илгээж чадаагүй байна. Ингээд уг галт тэрэгний зургийг авахын тулд томоохон хэмжээтэй зургийн аппарат зохион бүтээх шаардлагатай боллоо. Инженер Жорж Лоурэнс 1900 онд ийм аппарат зохион бүтээв. Энэ аппаратаар зураг авахын тулд зурагчинд 15 хүн туслах шаардлагатай. Хагас тонн гаруй жинтэй аппаратыг хийхэд 120 кг цавуу, каучук ашигласан аж. Аппарат 2,44 м* 1,6 м-ийн хэмжээтэй хальстай, нэг кассет нь 226 кг жинтэй, 2,4 м* 1,6 м-ийн хэмжээтэй зураг авах боломжтой. Энэ аппаратаар Чикагогийн галт тэрэгний компанийн зүтгүүрийн зургийг авч хожим нь сурталчилгаанд ашиглаж байсан гэдэг. Хэдийгээр дээр дурдсан “хэргийн эзэн болсон” тансаг галт тэрэг Парисын олон улсын үзэсгэлэнд тавигдаагүй ч Лоурэнс тэр үзэсгэлэнгээс гэрэл зургийн Гранпри шагнал хүртжээ. Лоурэнс үүнээс гадна 1906 онд 22 кг жинтэй аппаратаа хэд хэдэн цааса…

Чарли Чаплин өөрийн бүтээсэн алдарт дүрийнхээ тухай ийн өгүүлжээ

Изображение
“Өөрийгөө тодорхойлооч гэвэл би ажилдаа маш дуртай л гэж хэлнэ. Би бээр уран бүтээлдээ чин сэтгэлээс ханддаг ийм л хүн. Үүнээс өөр зүйлийг илүү сайн хийж чаддагсан бол түүнийгээ л хөөх байлаа. Гэлээ ч чадахгүй нь. Энэ дүр гэнэтхэн л бүтсэн юм. Тэгэхэд зураглаач надад “Хүн хараад инээд нь хүрэхээр нүүр будалт хий” гэж хэлсэн юмдаг. Гэтэл санаанд тоймтой юм орж ирдэггүй. Тэгэхээр нь би хувцасны өрөө рүү орлоо. Замдаа томдсон өмдтэй, нарийхан пальтотой, том толгойтой, жижиг малгайтай хүн дүрсэлж үзүүлвэл хүмүүсийн сэтгэлд хүрэх болов уу гэж сэтгэв. Ингээд нүүрээ яаж хувиргахаа тодорхой мэдэхгүй байсан ч ийм төрхтэй хүн лавтайяа төлөв төвшин, гунигтай царайтай байх учиртай гэж бодсон юмдаг. Инээд хүргэмээр дүр төрхийг нь жаахан ч гэсэн дарах гэсэндээ жирвээ сахалтай байвал дээр гэж саналаа. Жирвээ сахал нь тухайн хүнийг бага зэрэг маанагдуу мэт харагдуулах учиртай. Гэхдээ нүүрний минь хувирлыг нууж далдлах ёсгүй.
Зураг авалтын үеэр гудамжны гуйлгачин залуу түр ч атугай амарч суух гэсэндээ з…