пятница, 26 сентября 2014 г.

21-р зууны өвөрмөц 15 байгууламж



Bahrain World Trade Center

2008 онд Бахрейний Манама хотод сүндэрлэсэн энэ барилга нь салхин сэнстэй анхны барилга. 240 м-ийн өндөртэй 50 давхар 2 барилга нь 3 хонгилоор холбогдож, үүн дээр нь 29 м-ийн диаметртэй сэнс суурьлуулжээ. 2 барилгын хооронд салхины эрч нэмэгдэх тул үүгээрээ цахилгаан үүсгэж, нийт хэрэглээнийхээ 15%-ийг хангадаг аж.

Walt Disney Concert Hall

Бильбао дахь Гугенхэмийн музейн архитекторч Фрэнк Геригийн загвараар 2003 онд босгосон энэ барилга цаасан онгоцтой ихэд төстэй. Гадна талыг нь ихэн голдуу зэвэрдэггүй гангаар бүрж, гялбааг нь бууруулахын тулд тусгай будаг түрхжээ. Дотроо 2252 хүний суудалтай концертын танхимтай.

Agora Theatre

Нидерландын архитекторч Адриан Гезёгийн загвараар 2007 онд босгосон энэ байгууламж сансрын хөлөг лугаа үзэгдэх агаад дотор хана нь өнгө өнгөөр алаглаж, шагаавар шиг үзэгддэг ажээ. 

Museum of Islamic Art

Катарын Доха хотноо 2008 онд ийм нэгэн барилгыг хиймэл арал дээр босгожээ. Америкийн архитектор Бэй Үйминий бүтээл.

Mercury City Tower

Москва хотноо 2013 онд боссон 338 м өндөр энэ барилга Европын хамгийн өндөр барилга болжээ. 75 давхартай.

The Shard

Лондон хотноо 2012 онд сүндэрлэсэн Хэлтэрхий гэх нэртэй энэ барилга 87 давхартай, пирамид хэлбэртэй. Оффис, орон сууц, зочид буудал, зоогийн газруудтай. Италийн архитектор Ренцо Пианогийн бүтээл.

Seattle Central Library

2004 онд Сиэттлд барьсан энэ барилга 11 давхартай агаад урсдаг шаттай.

Beijing National Stadium

Шувууны үүр хэмээн алдаршсан энэ цэнгэлдэх хүрээлэн 2008 онд ашиглалтанд орсон. Эргэн тойрон 24 баганан тулгууртай. 91000 хүний багтаамжтай.

Harpa Concert Hall

2011 онд Исландийн Рейкьявик хотноо боссон энэ барилгын өнгөн тал нь өнгө өнгийн шилээр бүтсэн. Хот, боомт, хөх тэнгэр тусч, тун ч этгээд үзэгдэнэ. 

Metropol Parasol


Испанийн Севильд 2011 онд барьсан Метрополь шүхэр гэх энэ байгууламж нь дэлхийн хамгийн том модон байгууламж болох агаад 6 хэсэгтэй. Доор нь археологийн музей, зах, зоогийн газар байрлана. Германы архитекторч Юрген Майер-Германы бүтээл.

L’Agora, Ciutat de les Arts i les Ciencies

Испанийн Валенсид 2009 онд байгуулсан энэ барилгад теннисний тэмцээн, загварын шоу зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. 

Aldar Headquar-ters Building

Абу-Дабид 2010 онд босгосон энэ барилга нь барилгын Aldar компанийн оффис бөгөөд 110 м-ийн өндөртэй. Зоосон барилга ч хэмээнэ. 

Mercedes-Benz Welt

Штутгарт хотноо байх Мерседес Бенцийн музей нь 2006 онд ашиглалтанд орсон ба 700 гаруй автомашины үзмэртэй.

Galaxy Soho

Английн архитекторч Заха Хадидын загвараар 2012 онд Бээжинд босгосон үзвэр үйлчилгээний цогцолбор. Шаталсан тариан талбайн загвараар бүтээгдсэн.

Marina Bay Sands
Архитекторч Моше Сафди багц хөзрөөс санаа авч бүтээсэн энэхүү 3 барилга нь завь хэлбэртэй нэгэн дээвэртэй. Дээвэр дээр нь 150 м-ийн усан сан, зоогийн газар, бяцхан төгөлтэй цэцэрлэгт хүрээлэн байрладаг. Оройдоо гэрлийн шоу болдог.

воскресенье, 21 сентября 2014 г.

Султаны хүсэл



Сулейман султан (1520-1566 онд хаанчилж байсан Туркийн султан. Түүний зед Османы гүрэн гакар нутгаа тэлж, машид хүчирхэгжсэн) нас нөгчихийнхөө өмнө бүх цэргийн жанжнаа дуудаж, сүүлийн гурван хүслээ уламжилжээ.


Эхнийх нь болвоос түүний цогцсыг Османы эзэнт гүрний хамгийн алдар суутай эмч домчид өргөж явах учиртай.

Удаах нь түүний цогцсыг авч явах гудмаар алт эрдэнэс цацаж байх.

Харин гуравдахь хүсэл нь авснаас түүний гар унжиж байх учиртай гэжээ.

Цэргийн жанжин айж балмагдан учрыг нь лавлавал султан:
-Эхний хүслээрээ энэ дэлхийн шилдэг эмч домчид ч үхлийн өмнө хүчгүй гэдгийг, удаах хүслээрээ энэ насандаа олсон бүхэн энэ хорвоод үлддэг учиртайг, харин гуравдахь хүслээрээ энэ дэлхийн аугаа султан Сулейман Кануни ч хорвоогоос гар хоосон буцсаныг мэдрүүлэх гэснийх хэмээн тайлбарласан гэдэг.

четверг, 18 сентября 2014 г.

Анхны фото зургууд



Францын Ж.Ньепс 200-аад жилийн тэртээ төмөр ялтсан дээр асфальт түрхэн камерт хийж наранд тавьснаар фото зургийн түүх эхэлжээ.
Ж.Ньепсын 8 цагийн турш авсан "Цонхоор харагдах Le Gras гудамж" гэх зураг. (Анхны фото зураг)
Louis Daguerre 1838 онд Boulevard du Temple гэх зургаа 10 минутын турш авсан бөгөөд энэ зуур элдэв хөдөлгөөн хийгээгүй гутлаа тослуулж буй хүн л эл зурганд буусан нь гэрэл зурганд буусан анхны хүн юм.
Шотландын Жеймс Максвелл 1861 онд анхны өнгөт зургийг авчээ.
Америкийн алдартай зурагчин Мэтью Брэди 1875 онд өөрийнхөө зургийг авсан нь анхны автопортрет болжээ.
1946 оны 10-р сарын 24-нд V-2 пуужинд бэхлэсэн аппарат дэлхийгээс 65 бээрийн өндөрт энэ зургийг авсан нь сансраас авсан анхны зураг гэгдэнэ.
Виллиам Мартин 1926 онд Мексикийн буланд усан доторх анхны өнгөт зураг авсан нь энэ.
Гэрэл туссан дэлхийн анхны зургийг 1972-12-7-нд Аполлон-17 хөлгийнхөн авчээ. The Blue Marble гэсэн нэртэй.

пятница, 12 сентября 2014 г.

Эртний соёл иргэншлүүд

Хүн төрөлхтөнг нэгэн гэр бүл гэвээс нэг үе нөгөөг халаалж, өөрийн замналаар хорвоог туулна.

1.     Ольмекүүдийн соёл иргэншил

Төв Америкийн эртний нэгэн соёлт хүмүүн болох ольмекүүд тухайн үедээ ШУ, техникийн хөгжил сайтай, соёлын баялаг өв уламжлалтай байжээ. Өдгөө Мексикт буй хүний толгойн том хөшөөнүүд энэ соёл иргэншлийн нэрийн хуудас болох агаад ольмекүүдийн улс МЭӨ 1500-400 онд цэцэглэн хөгжжээ. Археологичдийн үзсэнээр ольмекүүд ХАА, архитектур, анагаах ухаан, бичиг соёлоо машид хөгжүүлсэн аж. 
Нарийвчлал сайтай хуанлитай, тооцоолох системдээ 0-ийн тоог ашигладаг байсан нь тухайн үедээ ихээхэн дэвшилттэй байсныг гэрчилнэ. Мянга гаруй жил оршин тогтносон энэ иргэншил тодорхой бус шалтгааны улмаас сүйдэж, оронд өөр иргэншлүүд үүссэн түүхтэй.

2.     Ацтекүүд

1428-1521 оныг ацтекүүдийн алтан үе хэмээнэ. Энэ үест зарим мэдээллээр 5 сая хүн амтай болж, өргөн уудам нутаг дэвсгэрийг эзлээд, өнөөгийн Мехикогийн суурин дээр байсан нийслэлд нь 200 000 хүн аж төрж байсан гэдэг. Ольмекүүдээс олон зүйлийг залгамжилсан. Цэцэрлэг услах систем хийж байсан нь тухайн үедээ ихээхэн дэвшилтэй. 
Испанийн байлдан дагуулагч Эрнан Кортесийг нийслэлдээ нэвтрэхийг зөвшөөрснөөр энэ иргэншил олноо танигджээ. Хотын архитектурын шийдэл европчуудыг гайхшруулсан гэдэг.

3.     Инкүүдийн улс

Өнөөгийн Аргентин, Болив, Перу, Чили, Колумби, Эквадорын нутгаар нутаглаж байсан инкүүд 13-16-р зууны эцэс хүртэл оршин тогтножээ. Испанийн байлдан дагуулагч Франсиско Писарро чухам энэ үест ийш нэвтэрсэн юм. 
Уулархаг нутагт тариан талбай байгуулж, услах системээр хангаж байлаа. Өөрийн гэсэн бичиг үсэгтэй, нарийвчилсан хуанлитай. Европчуудыг даган орж ирсэн халдварт өвчнөөр үй олноороо сүйдсэн аж.

4.     Перс улс

Улс орныхоо чухал хот суурингуудыг холбосон зам харгуйтай, өөр хаа ч байгаагүй цэвэр, бохир усны системтэй, цагаан толгой, тоог буй болгосон. Байлдан дагуулсан улс орноо нухчин даралгүй өөрийн соёл иргэншлийн нэгээхэн хэсэг болгон хөгжүүлэх бодлого баримталж байж.

5.     Македоны эзэнт гүрэн

Александрын байгуулсан эзэнт гүрэн өөд болсноос нь хойш 3 зууныг элээж, ихэнх хэсэг нь Римийн эзэнт гүрэнд нэгдсэн билээ.

6.     Хараппын соёл иргэншил

Инд мөрний ай савд оршин байсан энэ иргэншил хэдийгээр Эртний Египтийн адил МЭӨ 4-р мянганд үүссэн ч түүн лугаа алдар суу нь түгээгүй билээ. Өнөөгийн Пакистаны нутагт байрлаж байсан хараппууд 1500 гаруй жил оршжээ. Хараппууд гадаад, дотоодод эв эе эрхэмлэх бодлого явуулдаг байснаараа нилээд онцлог. 
Археологийн хайгуулаар цөөн тооны зэр зэвсэг олдож, бусдын гарт амь алдсан хүний цогцос олдоогүй нь үүнийг гэрчлэх мэт. Цэвэр, бохир усны системтэй, хотын өрх бүр угаалгын өрөө, жорлонтой байж.

7.     Аравакууд 

Карибийн тэнгис, Өмнөд Америкийн хойд нутгаар оршиж байсан улс. Колумбтэй анх нүүр тулсан Америкийн уугуул иргэд юм. өөр хоорондоо болоод гадны улс гүрэнтэй дайсагналцах нь бага. Европын хөлөг онгоцнуудыг “Таинос” буюу энх тайван гэсээр угтдаг байснаас үүдэн эдгээрийг таиночууд гэх болж. Одоогийн Пэрто-Рикод нутаглах хүн иддэг каннибалуудтай л тэрсэлддэг байжээ. Нийгмийн зохион байгуулалт сайтай. Эмэгтэйчүүд нь эрх ихтэй. Заасан хүнтэй гэрлэхээс татгалзаж болдог байсан нь тухайн үед Европт ч үзэгдэж дуулдаагүй явдал.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...