среда, 28 января 2015 г.

Хабблаар авсан сансар огторгуйн зургууд (эхний хэсэг)

Ороомог хэлбэртэй NGC 5194 галактик. Эрдэмтдийн тогтоосон ороомог хэлбэртэй анхны галактик бөгөөд NGC 5195 хэмээх дагуул мананцартай. 31 сая гэрлийн жилийн тэртээ байрлаж, Анч нохдын бүлэг одод хамарна.

Ороомог хэлбэртэй М33 галактик. Тэнгэрийн заадлаас 4 дахин бага. Манай хөрш Адаг чуулганы мананцрын ойролцоо оршдог. 

Стефаны галактикийн дөрвөл. Шар гэрэл цацруулах энэ 4 галактик 300 сая гэрлийн жилийн тэртээ байрлах ба өөр хоорондоо зохирон хөдөлдөг. Цэнхэр гэрэлтэй нь 40 сая жилийн тэртээх NGC 7320 галактик.

Адаг чуулганы мананцар. Тэнгэрийн заадалд хамгийн ойр орших том галактик. Манай галактиктай ижил бүтэцтэй. Ойролцоо гэрэлтэх одод нь манай галактикийнх.

Далайн булан мананцар. Энд одод үүсч буй хэд хэдэн хэсэг бий.

Муурын нүдэн мананцар. Цэнхрээр тодруулсан хэсэг нь 3 гэрлийн жилийн урттай. 

Хамелеоны бүлэг од. Энд олон тооны мананцар, өнгө өнгийн од байна.

Sh2-136 мананцар. Оддын гэрэлд сүүмийн үзэгдэх сансрын тоос. 1200 гэрлийн жилийн тэртээд байх энэ мананцар 2 гэрлийн жилийн зайд сунаж тогтжээ.

Морин толгойн мананцар. Хар тоосон энэ мананцрын эргэн тойрон Орионы гэрэлт мананцар бий. Биднээс даруй 1500 гэрлийн жилийн тэртээ байрлана.

Хавчин мананцар. 1054 онд дэлбэрсэн нэн шинэ одны үлдэгдэл болох энэ мананцар 10 гэрлийн жилийн урттай. (Энэ од дэлбэрсэн тухай Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээсэн) Төвдөө булгилж буй нейтрон одтой. Энэ од багахан хотын хэмжээтэй ч манай нартай адилхан жинтэй.

LRG тод галактик таталтын хүчээрээ цаанаа байх цэнхэр гэрэлтэй галактикийн гэрлийг хугалж, тах хэлбэртэй болгосон нь. Энэ үзэгдлийг эрдэмтэд саяхан олж тогтоосон ч Альберт Эйнштэйн 70 жилийн тэртээ урьдчилан хэлж байжээ.

V838 Mon од. 2002 оны 1 сард энэ одны гадаргуу гэнэт их гэрэл цацруулж, Тэнгэрийн заадлын хамгийн тод од болсон бөгөөд хэсэг хугацааны дараа эргээд бүдгэрсэн ажээ. Сансар судлаачид ийм үзэгдэл урьд өмнө ажиглаагүй юм байна.

Гараг эрхэс үүсч буй нь. Гараг эрхэс хэрхэн үүсдгийг судлахын тулд Хаббл дурангаар Орионы мананцрыг урт хугацаанд ажиглажээ. Энэ хэсэгт Нарны аймгууд бүрэлдэж байна.

R136 оддын бөөгнөрөл. Энд бидэнд мэдэгдэж буй хамгийн том, тод, халуун одод буй. 

NGC253 галактик. Ороомог хэлбэртэй энэ галактик нь өдгөө мэдэгдэж буй хамгийн тод болоод тоосонцор ихтэй галактик юм. 10 сая гэрлийн жилийн тэртээ байрласан энэ мананцрыг зарим нэгэн Мөнгөн зоосон галактик гэх нь бий.

воскресенье, 4 января 2015 г.

Деринкую – газар доорхи хот

Археологичид 1963 онд Туркийн Каппадокия мужаас Деринкую хэмээх газар доорхи хот олжээ. Энэ хотын эртний нэр нь Меленгюбю. Өдгөө 10% нь л жуулчдад нээлттэй. 8 давхар буюу газрын гадаргуугаас доош 60 м-т буух боломжтой юм.

Энэ хот дор хаяж 12 давхар буюу газрын гүнд 85 м орсон нь өдгөө тодорхой болсон бөгөөд үүнээс цааш үргэлжилж мэдэх талтай. Цагтаа энэ хотод 20 000 хүн оршин суудаг байжээ.

Деринкую нь Мидийн эзэнт гүрний томоохон хот суурингийн нэг бөгөөд хотыг МЭӨ 2000 жилийн тэртээ хеттүүд барьж эхэлсэн түүхтэй. Агааржуулалтын 52 худаг ухаж, үүнээсээ гүний усаа хангадаг байсан энэ хотын доод давхруудад агаар чөлөөтэй нэвтэрдэг.

Эхний хоёр давхарт сүм, сургууль, агуулах, гал тогоо, хүмүүсийн орон байр, малын хороо, дарсны агуулах байрласан. Гурав, дөрөвдүгээр давхартаа зэвсгийн агуулах, харуулын өрөө, сүм хийд, төрөл бүрийн урлантай. Наймдугаар давхартаа хурлын танхимтай. Хүмүүс энэ хотод байнга, эсхүл улирлын шинжтэй оршин суудаг байсан эсэх талаар эрдэмтэд өдгөө ч маргасаар. 

Өдгөө Деринкуюд 600 гаруй гарц буйг илрүүлжээ. Эдгээрийн зарим нь ойролцоох тосгодын байр байшинтай залгагдах нь бий. Халдах дайснаас хамгаалахын тулд хотынхон эдгээр гарцаа сайтар далдалсан. Дайсан эхний хоёр давхарт нэвтэрлээ гэмээнэ доош орох боломжгүйгээр хаалт хийсэн аж. Үүний зэрэгцээ хот дотор үй олон хонгилтой. Зарим нь гадны хүнийг зориуд төөрүүлэх зорилготой. 

Энэ хотыг нүхэлж гаргасан туф чулуулаг нь гаднаа хатуу ч дотроо зөөлөн учир эртний хүмүүс ийм нүсэр байгууламж цогцлоожээ. Туф чулууг дотроос нь хөндийлөхөд гадаргуу нь агаартай урвалд орж бэхждэг онцлогтой. МЭ-ний 8-р зуун хүртэл хүмүүс оршин сууж байсан энэ хот дарь үүссэнтэй холбогдоод хэрэгцээгүй болсон байж болох магадлалтай. 
Деринкуюг 1963 онд нутгийн фермерүүд илрүүлж, археологийн үнэ цэнийг нь мэдэлгүй, агуулах зоорь маягаар ашигласан гэдэг. Хонгилууд нь нарийн бөгөөд 160-170 санжийн өндөртэй. Жилийн дөрвөн улиралд +13-аас +15 хэмийн дулаантай байдаг ажээ.

четверг, 1 января 2015 г.

Шинэ оны анхны бичвэр: Сонирхолтой фото зургууд.

Ром дахь Цестийн цац суварга. 36,4 м-ийн өндөртэй. Суурь нь хааш хаашаагаа 30 м-ийн урттай. МЭӨ 18-12 онд босгосон.


Перугийн Мачу-Пикчугийн тэнгэрээс уруудах шат.

Вьетнамд загасны тор оёж буй нь.

Италийн Тоскан

Хавайн серфингин Гаррет Макманар 2013 оны 1-р сард 30 м-ийн өндөртэй буюу 10 давхар байшинтай дүйх давалгааг “сундалжээ”.

Саудын Арабын Эль-Мадина мужийн Мадаин Салих археологийн цогцолбор дахь чулуунд 2000 жилийн тэртээ нүхэлж гаргасан байшин. Археологийн энэ цогцолбор 13 км2 талбайтай, чулуунд нүхэлж гаргасан 131 байгууламжтай. Набатын эзэнт гүрний дурсгал юм.


Испанийн Хетафе суурин

Намибийн цөл дээгүүр парадланаар нисч буй нь. Овоолсон шороо нь газар доор амьдрах морин шоргоолжуудын бүтээл ажээ.

Бразилийн Ленсойс-Мараненьесийн үндэсний хүрээлэн. Энэ бүс нутаг 40 м хзртэл өндөртэй элсэн манхантай. Борооны улиралд ус тогтох нь их.

Нэгэн цагт Македоны Александрт эзлэгдэж явсан Түрэгийн нутагт байх Эртний Ликийн Пинара хот. 9-10-р зуунд устаж, балгас л үлджээ.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...