среда, 28 января 2015 г.

Хабблаар авсан сансар огторгуйн зургууд (эхний хэсэг)

Ороомог хэлбэртэй NGC 5194 галактик. Эрдэмтдийн тогтоосон ороомог хэлбэртэй анхны галактик бөгөөд NGC 5195 хэмээх дагуул мананцартай. 31 сая гэрлийн жилийн тэртээ байрлаж, Анч нохдын бүлэг одод хамарна.

Ороомог хэлбэртэй М33 галактик. Тэнгэрийн заадлаас 4 дахин бага. Манай хөрш Адаг чуулганы мананцрын ойролцоо оршдог. 

Стефаны галактикийн дөрвөл. Шар гэрэл цацруулах энэ 4 галактик 300 сая гэрлийн жилийн тэртээ байрлах ба өөр хоорондоо зохирон хөдөлдөг. Цэнхэр гэрэлтэй нь 40 сая жилийн тэртээх NGC 7320 галактик.

Адаг чуулганы мананцар. Тэнгэрийн заадалд хамгийн ойр орших том галактик. Манай галактиктай ижил бүтэцтэй. Ойролцоо гэрэлтэх одод нь манай галактикийнх.

Далайн булан мананцар. Энд одод үүсч буй хэд хэдэн хэсэг бий.

Муурын нүдэн мананцар. Цэнхрээр тодруулсан хэсэг нь 3 гэрлийн жилийн урттай. 

Хамелеоны бүлэг од. Энд олон тооны мананцар, өнгө өнгийн од байна.

Sh2-136 мананцар. Оддын гэрэлд сүүмийн үзэгдэх сансрын тоос. 1200 гэрлийн жилийн тэртээд байх энэ мананцар 2 гэрлийн жилийн зайд сунаж тогтжээ.

Морин толгойн мананцар. Хар тоосон энэ мананцрын эргэн тойрон Орионы гэрэлт мананцар бий. Биднээс даруй 1500 гэрлийн жилийн тэртээ байрлана.

Хавчин мананцар. 1054 онд дэлбэрсэн нэн шинэ одны үлдэгдэл болох энэ мананцар 10 гэрлийн жилийн урттай. (Энэ од дэлбэрсэн тухай Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээсэн) Төвдөө булгилж буй нейтрон одтой. Энэ од багахан хотын хэмжээтэй ч манай нартай адилхан жинтэй.

LRG тод галактик таталтын хүчээрээ цаанаа байх цэнхэр гэрэлтэй галактикийн гэрлийг хугалж, тах хэлбэртэй болгосон нь. Энэ үзэгдлийг эрдэмтэд саяхан олж тогтоосон ч Альберт Эйнштэйн 70 жилийн тэртээ урьдчилан хэлж байжээ.

V838 Mon од. 2002 оны 1 сард энэ одны гадаргуу гэнэт их гэрэл цацруулж, Тэнгэрийн заадлын хамгийн тод од болсон бөгөөд хэсэг хугацааны дараа эргээд бүдгэрсэн ажээ. Сансар судлаачид ийм үзэгдэл урьд өмнө ажиглаагүй юм байна.

Гараг эрхэс үүсч буй нь. Гараг эрхэс хэрхэн үүсдгийг судлахын тулд Хаббл дурангаар Орионы мананцрыг урт хугацаанд ажиглажээ. Энэ хэсэгт Нарны аймгууд бүрэлдэж байна.

R136 оддын бөөгнөрөл. Энд бидэнд мэдэгдэж буй хамгийн том, тод, халуун одод буй. 

NGC253 галактик. Ороомог хэлбэртэй энэ галактик нь өдгөө мэдэгдэж буй хамгийн тод болоод тоосонцор ихтэй галактик юм. 10 сая гэрлийн жилийн тэртээ байрласан энэ мананцрыг зарим нэгэн Мөнгөн зоосон галактик гэх нь бий.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...