Сообщения

Сообщения за Октябрь, 2015

Шэнь Цунвэнь “Би эмч биш. Жор бичиж чадахгүй ч зохиолч хүний хувьд өөрийгөө хүний сэтгэлийг эмнэдэг гэж хэлж болох шиг санагдах юм”

Изображение
Хятадын зохиолч Шэнь Цунвэнь (жинхэнэ нэр нь Шэнь Юэхуань) 1902 онд Хунань мужид мяо үндэстний гэрт мэндэлжээ. 1917-1918 онд гарсан Уран зохиолын хувьсгал зохиолчийн маань уран бүтээлд ихээхэн нөлөөлсөн юм. Зохиол бүтээлүүдэд нь амьдралын мөн чанар, эх нутгаа гэсэн сэтгэл нэвт шингээстэй байдаг. Тэрээр 1926 онд өгүүллэгийн анхны түүврээ хэвлүүлж, 1947 он хүртэл нийт 70 гаруй ном зохиол хэвлүүлснээр дүочань зүозиа буюу үр бүтээлтэй зохиолч хэмээн нэрлэгдэх болжээ. Шүүмжлэгчид зохиол бүтээлүүдэд нь ангийн тэмцэл алга гэж шүүмжилдэг байсан бөгөөд уншигчид түүнийг зүрх сэтгэлийн дууч хэмээн нэрлэж байсан билээ. Шэнь Цунвэнь Чөлөөлөх дайны үеэр багшилж байсан сургуулийнхантайгаа Юньнань муж руу шилжиж, удалгүй Бээжинд эргэж ирээд утга зохиолын сэтгүүлийнхэнтэй хамтран ажиллах болсон юм. Зохиолч маань 1957 оноос хойш зохиол бичээгүй аж. Үүнийгээ “Зохиол бүтээлээ тухайн үеийн үзэл сурталд нийцүүлэх боломжгүй байсан” гэж тайлбарласан байдаг. Соёлын хувьсгалын жилүүдэд гэр оронг нь найман ч уда…

ШЭНЬ ЦУНВЭНЬ - БООМТ ХОТ

Изображение
НЭГ Сычуань, Хунань хоёр мужийг холбосон замын зүүхэн талд нэг жим бий. Энэ жим Хунань мужийн баруун захаас холгүй байх Чадун гэх уулын жижиг суурингийн зүг хөтлөх бөлгөө. Тэнд нэг горхи мэлтэгнэн урсах агаад зүүн талд нь цагаан суварга сүндэрлэн харагдана. Энэ суваргын зэргэлдээ нэгэн өрх аж төрнө. Тэр айлд нэг хөгшин, бүсгүй хүүхэд, шар нохой гурав л байх ажээ.        Жижиг горхи уулын хормойгоор тохойрч урссаар гурван бээрийн цаанатаа байх Чадуны голд цутгадаг. Энэ горхийг гаталж, тэр уулыг давбал бээр хэртэй яваад Чадун суурингийн захад хүрэх юм. Нумран урсах горхины эрэг даган сүндэрлэх сүрлэг уул энэ горхийг хөвчлөн татсан мэт үзэгдэнэ. Тэр горхи өргөөшөө хорин алд орчим. Голдирол хаялга нь тэр аяараа том чулуугаар хучигдсан бөгөөд намуухан мэлтэлзэх ус нь жаахан өндөрлөг газраа хүрвэл доош урсахгүй, чулуун аяганд байгаа юм шиг хашигдсан мэт хэсэгтээ хуралдан тогтох авч толь мэт тунгалаг хэвээрээ. Уснаа урсах загас жараахайг нь хүртэл тоолж болмоор. Энэ горхи болвоос Сычуань, Хуна…

Туркийн Зеугма хотын шигтгэмэл хавтангийн музей

Изображение
Туркийн өмнөд хэсэгт байх эртний нэгэн хот Зеугмад малтлага хийж байсан археологичид тун сайн хадгалагдан үлдсэн 3 ширхэг шигтгэмэл хавтанг хэдэн сарын өмнө олжээ. Эдгээр шигтгэмэл хавтанг МЭӨ II зуунд урласан байна. Эхний шигтгэмэл хавтан нь Охин тэнгэрийн ордон хэмээн нэрлэгдсэн нэгэн хэсгийн шаланд шигтгэгдсэн бөгөөд энэ хавтангийн голд Калиопа охин тэнгэр дүрслэгдсэн ажээ. Калиопаг тойроод түүний 8 эгч дүүг урлажээ.
Харин хоёр дахь шигтгэмэл хавтан дээр Океан, Тетиа хэмээх хоёр бурхныг дүрсэлсэн байна. Хэдийгээр эдгээрийн нэрийг шигтгэж үлдээгээгүй ч төрх дүрслэл нь Эртний Герегийн эл бурхадтай таарч байгаа юм. Бурхдын хавч хэлбэртэй эвэр тэдний мөн болохыг бэлээхэн гэрчилнэ.

Гурав дахь шигтгэмэл хавтан дээр нэгэн залууг буулгажээ. Энэ хавтан мөн л тун сайн хадгалагдан үлджээ.
Зеугма хотыг Македоны Александрын жанждын нэг болох Селевкомын I Никатор МЭӨ III зуунд үүсгэн байгуулсан бөгөөд ид үедээ энэ хот 80 000 хүнтэй, 2 000-3 000 байшин барилгатай байсан гэдэг.






Хот 2000 он хүртэл хий…