пятница, 18 апреля 2014 г.

Хөгц (төгсгөлийн хэсэг)


Франц улс 1400 он. Залуу хоньчин Дю Ларзак Зомбаул уулын бэлд хонь ямаагаа бэлчээжээ. Холгүйхэн байх Рокфор тосгонд хайртай бүсгүй Аннет нь аж төрөн сууна. Тосгоны ойр орчинд шохойн чулуун агуй ихтэй. Халуунаас хоргодож, ундалж болохоор байж. Нэгэн өдөр гэрээсээ авч гарсан талх бяслагаа агуйд үлдээж, хэд хоногийн дараа ирсэнд бяслаг нь хөгцөрсөн байлаа. Өлссөн залуу бяслагаа тэсэлгүй идчихэв. Жирийн бяслаг тансаг сайхан амттай болсон байж, тэр цагаас хойш хөгцөрсөн бяслаг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Ингэж Рокфор бяслаг үүссэн гэдэг. 
1411 онд 6-р Карл хаан Рокфор тогсоныхныг энэ төрлийн бяслаг үйлдвэрлэх давуу эрх олгожээ. Хэдийгээр 600 гаран жил өнгөрсөн ч энэ бяслагийг хийх арга технологи ер өөрчлөгдсөнгүй. 12 хэмийн дулаантай, 90%-ийн чийгшилтэй орчинд (шохойн чулуун агуйд) энэ бяслагийг хадгалж хөгцрүүлдэг. 

Усан үзмийг бүрхэх “бодрихис” гэх нэгэн төрлийн саарал хөгц сатерн гэх төрлийн онцгой дарс үйлдвэрлэхэд ихээхэн тустай гэнэ. Усгүй болсон усан үзмээр нэрсэн энэ төрлийн дарс нь маш үнэтэй, тансаг чихэрлэг амттай. Хамгийн үнэтэй дарсны нэг болох “Шато Икен”-ийг ингэж хөгцөрсөн усан үзмээр хийдэг ажээ.

Флеминг эмчийн угааж цэвэрлээгүй аяга тавган дунд байсан шинжилгээний шилэн дээр үүссэн пенициллум нотатум гэх хөгц антибиотикийн эринг эхлүүлсэн юм. Тухайн үед стафилококкийн эсрэг эм хайж байсан эмч нэгэн өдөр тэр шилэн дээрх нянгууд алга болсныг олж мэдэв. Үүнээс хойш 12 жилийн дараа л сая сая хүний амь амьдралыг аврах антибиотик үүснэ.

Чингээд цэвэршүүлээгүй пенициллинийг гаргаж авсан микробиологич Чейн, Флори нар 1941 оноос Америкт очиж судалгаагаа үргэлжлүүлснээр 1942 он гэхэд энэ тариаг үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. 

“Хүн төрөлхтний түүхийн турш үүн шиг олон хүний амь насыг аварсан эм нэгээхэн ч үгүй. Хоёрдугаар дайнд ялахад пенициллин 25 дивизээс ч илүү үүрэг гүйцэтгэсэн” гэж 1945 онд Флеминг, Чейн, Флори гуравт биологийн салбарын Нобелийн шагнал гардуулахад өгүүлжээ. Флеминг олон сая хүний амь насыг аварсан пенициллинээ зориуд патентжуулаагүй боловч Америкийн эм үйлдвэрийн компаниуд патентжуулсан байсанд ихэд дургүйцэж, энэ мэт ашиг тустай эд хэн нэгний өмч байх ёсгүй хэмээн үзэж байжээ.

ЗХУ 1941 оноос Флемингийн хөгцний загварыг авахыг хүссэн ч хариу авсангүй. Ингээд З.Ярмольевагаар ахлуулсан эрдэм шинжилгээний багийнхан пенициллум хөгцнөөс хрустазин хэмээх өөрийн эмийг гарган авчээ.

Чернобылийн сөнөсөн блок, сансрын станц ч он жилийн уртад хөгцөрсөн юм. 2007 оны 12-р сард Ангараг гараг дээр явагч дугуйнд микро организмууд илэрсэн нь тэнд амьдрал буй болохыг нотолсон гэгдэнэ. Хөгц хаа сайгүй амьдрах чадвартай ажээ.

Уяман өвчинг үүсгэх нян нэгэн төрлийн хөгцнөөс бүрдэх агаад эрт дээр үеэс ийм өвчтэй хүнийг бурхан өөрийн бус бусдын үйл лайг үүр хэмээн тамгалсан гэж үздэг байж. Хачирхалтай нь энэ өвчнөөр хүнээс өөр амьтан огт өвчилдөггүй гэнэ.
Угаас аливаа зүйлийн харьцаа алдагдаж, мөхлийн ирмэгт ирэхэд мөөгөнцөр үүсч дохиолдог болохыг эрдэмтэд тогтоожээ.
Энд дарж эх үүсвэрийг нь үзнэ үү.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...