понедельник, 14 апреля 2014 г.

НЕФЕРТИТИЙН МӨНХИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН

3300 гаруйн жилийн тэртээ үзэсгэлэн төгөлдөр нэгэн бүсгүй мэндэлсэн нь Нефертити байлаа. Түүний нэрийг орчуулбаас “Сайхан бүсгүй ирлээ” гэсэн утгатай юм. Нефертити эртний Египтэд МЭӨ 1424-1406 оны хооронд хаанчилж байсан Эхнатон фараоны хатан байжээ. Эхнатон тухайн үед тахин шүтэж байсан Амон бурхныг нарны бурхан Атоноор сольж, шинэ нийслэл хотыг сүндэрлэн босгож, олон олон сүм хийд бариулжээ. Нефертити нөхрийнхөө дараа нас барсан нь тогтоогдсон. Эртний Египтэд амьд хүний баримлыг бүтээхдээ нэг нүдийг нь зуралгүй үлдээдэг байж. Чухамдаа Нефертитигийн алдарт цээж баримал нь нэг нүдгүй хийгдсэн байдаг.
Үүнээс гадна Нефертитиг нөхөр Эхнатоны төрсөн дүү нь байсан ч гэж үздэг. Эртний Египтэд төрсөн эгч дүүтэйгээ гэрлэх нь элбэг байж. Энэ нь Египтийн соёл иргэншил богинохон хугацаанд мөхөхөд ч нөлөөлсөн хэмээн зарим судлаачид үздэг.
Нефертити тухайн үедээ охид, хөвгүүд хамт сурдаг сургуульд суралцаж, чамгүй боловсролтой болжээ. Хааны хатан болсноор 6 охин төрүүлж, эр нөхөртэйгээ Эртний Египтийн шинэ нийслэл болох Ахетатоныг бүтээн байгуулав. Нефертити том охиноо алдаж, хаан нөхөр нь эцэстээ Кийа хэмээх жирийн эмэгтэйтэй нэр холбогддог. Ингээд хааны дэргэд түүнийг бус Кийаг илүүтэй дүрслэх болсон байна. Тэр ч байтугай Эхнатон хааны бунханд уг эмэгтэйн дүрсийг чулуун дээр сийлбэрлэн үлдээжээ.
Нефертити үнэхээр сайхан бүсгүй байж. Түүний залуу байхаас нас тогтсон үе хүртэлх баримал, сийлбэрүүд өнөө үед өвлөгдөж ирсэн юм. Тэрээр маш ухаалаг төдийгүй үеийнхнээсээ ялгарсан сэтгэхүйтэй нэгэн байв. Үүний зэрэгцээ өстөн дайснуудаа ямар ч хамаагүй аргаар зайлуулж байлаа. 
Нас нэмэх тусам залуугийн гоо үзэсгэлэнгээ хадгалахыг хичээж байсан бөгөөд ард түмэндээ урьдын адил гоо сайхан байгаа гэсэн цуу яриа тарааж, маш олон баримал, сийлбэрүүд хийлгэжээ. Нефертити нөхрөө өөр эмэгтэйд илүүтэй хандах болсныг мэдэж, улам бүр гуниглан гундсаар 40 хүрэлгүй энэ хорвоог орхисон юм.
Гэвч тухайн үед 40 нас насалсан хүнийг маш удаан амьдарсанд тооцдог байв. Энэ хорвоод бүх юм харьцангүй гэдэг энэ дээ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...