воскресенье, 4 января 2015 г.

Деринкую – газар доорхи хот

Археологичид 1963 онд Туркийн Каппадокия мужаас Деринкую хэмээх газар доорхи хот олжээ. Энэ хотын эртний нэр нь Меленгюбю. Өдгөө 10% нь л жуулчдад нээлттэй. 8 давхар буюу газрын гадаргуугаас доош 60 м-т буух боломжтой юм.

Энэ хот дор хаяж 12 давхар буюу газрын гүнд 85 м орсон нь өдгөө тодорхой болсон бөгөөд үүнээс цааш үргэлжилж мэдэх талтай. Цагтаа энэ хотод 20 000 хүн оршин суудаг байжээ.

Деринкую нь Мидийн эзэнт гүрний томоохон хот суурингийн нэг бөгөөд хотыг МЭӨ 2000 жилийн тэртээ хеттүүд барьж эхэлсэн түүхтэй. Агааржуулалтын 52 худаг ухаж, үүнээсээ гүний усаа хангадаг байсан энэ хотын доод давхруудад агаар чөлөөтэй нэвтэрдэг.

Эхний хоёр давхарт сүм, сургууль, агуулах, гал тогоо, хүмүүсийн орон байр, малын хороо, дарсны агуулах байрласан. Гурав, дөрөвдүгээр давхартаа зэвсгийн агуулах, харуулын өрөө, сүм хийд, төрөл бүрийн урлантай. Наймдугаар давхартаа хурлын танхимтай. Хүмүүс энэ хотод байнга, эсхүл улирлын шинжтэй оршин суудаг байсан эсэх талаар эрдэмтэд өдгөө ч маргасаар. 

Өдгөө Деринкуюд 600 гаруй гарц буйг илрүүлжээ. Эдгээрийн зарим нь ойролцоох тосгодын байр байшинтай залгагдах нь бий. Халдах дайснаас хамгаалахын тулд хотынхон эдгээр гарцаа сайтар далдалсан. Дайсан эхний хоёр давхарт нэвтэрлээ гэмээнэ доош орох боломжгүйгээр хаалт хийсэн аж. Үүний зэрэгцээ хот дотор үй олон хонгилтой. Зарим нь гадны хүнийг зориуд төөрүүлэх зорилготой. 

Энэ хотыг нүхэлж гаргасан туф чулуулаг нь гаднаа хатуу ч дотроо зөөлөн учир эртний хүмүүс ийм нүсэр байгууламж цогцлоожээ. Туф чулууг дотроос нь хөндийлөхөд гадаргуу нь агаартай урвалд орж бэхждэг онцлогтой. МЭ-ний 8-р зуун хүртэл хүмүүс оршин сууж байсан энэ хот дарь үүссэнтэй холбогдоод хэрэгцээгүй болсон байж болох магадлалтай. 
Деринкуюг 1963 онд нутгийн фермерүүд илрүүлж, археологийн үнэ цэнийг нь мэдэлгүй, агуулах зоорь маягаар ашигласан гэдэг. Хонгилууд нь нарийн бөгөөд 160-170 санжийн өндөртэй. Жилийн дөрвөн улиралд +13-аас +15 хэмийн дулаантай байдаг ажээ.

Комментариев нет:

Отправить комментарий

Коловратын домог

Оросын домогт баатар Евпатий Коловрат нь Рязанийн ноён, эс бөгөөс цэргийн жанжин байжээ. Бат хаан Рязанийг буулгаж авсан тухай домогт түү...