суббота, 7 июня 2014 г.

Сонирхолтой газарзүй (2-р хэсэг)

Хуучин Югославийн нутагт байх Циркницийн нуурын ус өвөл, зундаа дундарч, хавар, намартаа дүүрдэг. Энэ нь нуурын ёроол ба эрэг хавьцаа байх 400 гаруй газрын судалтай холбоотой гэнэ. Усаа дагаад загас жараахай нь ч эргэж ирдэг.

1811, 1812 онд болсон 8 баллын гурван удаагийн газар хөдлөлтөөр Миссисипи мөрөн хэсэгтээ эсрэг урсгалтай болжээ.

Транссибирийн магистральд нийтдээ 3901 гүүр байдаг бөгөөд энэ зураг буусан нь Амар мөрөн дээгүүр 20-р зууны эхэнд барьсан 2590 м-ийн гүүр юм.

10000 гаруйхан хүнтэй Науру хэмээх арлын орон Номхон далайн баруун хэсэгт, экватораас 42 км-т, шүрэн арал дээр оршдог бөгөөд арлын диаметр нь 5 км, Европ тивээс гадна орших хамгийн жижиг, албан ёсны нийслэлгүй цорын ганц улс юм. 
Саудын Араб ямар ч гол мөрөнгүй. Аадар орсны дараа л хэсэгхэн газар ус урсаж үзэгддэг.

Ойрхи Дорнодын Ливан улсад ерөөс элсэн цөл байдаггүй.

Африк тивийн ихэнх улс оронтой харьцуулахад Эфиоп улс хэзээ ч Европын улс орнуудын колони болж байгаагүй юм байна.

Атлантын далайн хойд хэсэгт орших Саргассын тэнгис нь далайн урсгалаар хүрээлэгдэх агаад эх газартай нийлдэггүй цорын ганц далай юм.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...