воскресенье, 9 марта 2014 г.

Эрнест Хэмингуэй Нобелийн шагнал гардахдаа хэлсэн үгс



Шведийн академийн гишүүд ээ, хатагтай, ноёд оо!

Хэл яриа, уран илтгэхдээ угаас муу би Альфред Нобелийн өгөөмөр хишгийг хүртээх эрхэм үүрэгтэй та бүхэнд талархаж байна.
Зохиолч хүмүүн болгон хүндтэй энэ шагналыг гардаж авахдаа урьд өмнө нь хэдий олон суу билигт зохиолчид энэ мэт хүртээгүйг мэдэхийн учир ямагт хүлцэнгүй ханддаг билээ. Энэ танхимд буй болгоны хувьд өдий төдий хүнийг өлхөн дурьдах учир тэр болгоны нэр усыг онцлоод байх шаардлагагүй ээ.

Нэг талаас зүрх сэтгэлээс нь урсан гарах үг өгүүлбэрийг өөрийн орны элч төлөөлөгчөөр хүргэхэд зохиолчийн шингээсэн нэгээхэн санаа бодол алдагдах талтай ч, нөгөө талаас чингэлээ гээд харин ч тэр зохиолчийг аз ивээж болно оо доо. Гэхдээ л эрт, орой хэзээ нэгэн цагт уг санаа нь ил болж, зохиолчийн билиг авъяас хийгээд энэ л үзэл санаа нь түүний уран бүтээл хойшид орших эсэхийг бүрнээ шийднэ.
Ерөөс уран бүтээлийнхээ ид үедээ яваа зохиолч хүн ямагт ганцаардаж явдаг. Зохиолчдын эвлэл, хороо нь хэсэгтээ сатааруулах ч уран бүтээлийнх нь чанарт эерэгээр нөлөөлөх нь юу л бол.

Нийгмийн зүтгэлтэн болж ганцаардлаас ангижрах ч бүтээл туурвилууд нь ихэн голдуу бүдгэрч эхэлдэг дээ. Сайн зохиолч ганцаар сууж л бүтээл туурвилаа гаргах учиртайгаас тэр.
Зохиолч хүний хувьд бүтээл болгон нь эхлэл байж, хүршгүй тэр нэгэн зүйл өөд тэмүүлэх оролдлого болох учиртай. Бусдын бүтээгээгүйг бүтээж л амжилтанд хүрнэ. 
Улирсан өнгөрсөнд бичиж туурвисныг, тэр тусмаа даамай сайн бичиж үлдээснийг шинэ маягаар буулгахад л болдог сон бол утга зохиол гээчийг буй болгоход үгүй мөн амархан байх сан. Иймээс л урьд цагийн өдий төдий суут зохиолчдын залгамж болсон орчин цагийн зохиолчдод хүний хүршгүйд хүрч мэдрэх шаардлага тулгарч байна.
Хэтэрхий их юм ярьчихлаа. Угтаа зохиолч хүн хэлэх гэснээ цаасан дээр л буулгах учиртай. Та бүхэнд талархъя.

Ингээд Хэмингуэй бие нь тааруу гэсээр Швед дэх Америкийн элчин сайд Жон Кэботоор илтгэлээ уншуулжээ. Нобелийн алтан медалиа Кубын түүхэн дурсгалт Эль Кобре сүмийн гэлэнмаа Ариун Каридад бэлэг болгон хүргүүлсэн юм.

1 комментарий:

  1. Энийг англиар нь уншиж байсан юм байна. Их таалагдсан.

    ОтветитьУдалить

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...