четверг, 6 марта 2014 г.

Манай дэлхийн гайхалтай газрууд



Альпын Маттерхор ууланд 4003 м-ийн өндөрт орших энэ модон байшинд уулчид амсхийдэг ажээ.

Эквадорын Паилон дель Диабло хүрхрээний хавцалд хөтлөх шат

Карибын тэнгисийн Сент Люсия аралд орших Jade Mountain зочид буудал

Мексикийн галт уул

Канадын “Бурхдын цэцэрлэг” буюу “1000 арал” хэмээх үзэсгэлэн төгс газрыг аль 18-р зуунаас ийн нэрийджээ. Энэ хэсэгт нийт 2000 ам км талбайтай 1864 арал байдаг ажээ. Кинстон, Броквиль хотуудын хооронд байх энэ "цэцэрлэг"-ийн арлууд нь хоёрхон мод ургах жижигхэн зайтай ч жилийн 4 улиралд усаар хүрээлэгдсэн л бол "арал" хэмээгддэг юм.

Крымын давст нууранд ЗХУ-ын үед давс олборлодог байжээ. Өдгөө энд олон тооны давст тогтоцууд бий.

Японы Авадзи арлын “Мөрөөдлийн шат” хэмээх цогцолборт шаталж байгуулсан  цэцгийн 100 мандал байдаг. Энэ байгууламжийг 1995 онд Ханшиньд болсон газар хөдлөлтийн дурсгалд зориулан бүтээжээ.

Хятадын Ертөнцийн хязгаар гэх энэ газар Хайнань аралд байх агаад 10 м-ийн өндөртэй чулуун дээр “Ертөнцийн хязгаар” хэмээн бичжээ. Хятадын өмнөд цэг болох энэ газар юанийн дэвсгэртэн дээр дүрслэгдсэн байдаг. 

Киргизийн Иссык-куль нуурын өмнө талд байх Джеты Огуз буюу 7 шарын хад нь зэрэгцээ хэвтэх 7 шар үхэртэй тун төстэй улаан хад юм.
Врангелийн арал, ОХУ
Малайзын Куала Лампур дахь Бату агуй. 1878 онд нээснээс хойш инду шашны лам хуврагууд энэ агуйд сүм барьж бясалгасаар иржээ. 

1 комментарий:

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...