вторник, 8 июля 2014 г.

Леонардо да Винчийн тухай сонирхолтой баримтууд

Леонардогийн эцэг нь Пьеро да Винчи хэмээх нотариат, харин эх нь жирийн тариачин бүсгүй юм.
Багадаа эхээсээ холдсон Леонардо насан туршдаа эхийнхээ гэгээн дүрийг уран зурагтаа буулгахыг хичээсэн гэдэг.
Да Винчи гэдэг нь угтаа түүний овог бус “Винчи хотоос гаралтай” гэсэн утгатай үг ажээ. (Зурган дээр Леонардогийн бага насандаа амьдарч байсан байшин)
Леонардо хүний биеийн анатомийн талаар маш олон бүтээл туурвисан ч олны хүртээл болгоогүй. Эдгээр бүтээл нь 1858 онд анх гарсан алдартай "Грейн анатоми"-ос (Henry Gray's Anatomy of the Human Body) хувь илүү байсан гэдэг.
Да Винчи баруун, зүүн гараараа ялгаагүй сайн зурж бичдэг байж. Алдартай тэмдэглэлүүдээ баруунаас зүүн тийш нь толинд туссан байдлаар бичсэн ажээ.
Үүнээс гадна "Уран зургийн тухай" хэмээх номондоо тэнгэр хөх харагддагийн учрыг "Дэлхийн агаар мандалд нарны гэрэл тусч, улмаар энэ нь харанхуй сансраас ялгарч хөхрөн үзэгддэг” хэмээн анх удаа тайлсан байдаг.


Түүнийг цагаан хоолтон байсан хэмээн үздэг.
Хоол хийж, янз бүрээр таваглах дуртай байсан ч гэдэг.
Нимгэхэн хэрчсэн жигнэсэн махан дээр ногоо тавьсан нэгэн төрлийн хоолыг Леонардо зохиосон бөгөөд энэ зоогийг тухайн үедээ ордны найр наадамд өргөн дэлгэр барьдаг байжээ.
Да Винчи шумбагч онгоц, танк, оёдлын машин, машины зураг төсөл зурж үлдээсэн билээ.
Үүний сацуу үгээр тоглох дуртай мань хүн Codex Leicester хэмээх алдартай тэмдэглэлдээ эр хүний бэлэг эрхтэнг нэрийдэх олон тооны үг жагсаан бичсэн.
Луврын музей алдарт “Жоконда”-г тусгай танхимд байрлуулахын тулд цагтаа 5,5 сая доллар зарж байж.
Билл Гейтс 1994 онд Леонардогийн тэмдэглэл болох алдартай Codex Leicester-ийг 30 сая доллараар худалдаж авсан бөгөөд өдгөө энэ бүтээл Сиэттл хотын Урлагийн музейд тавигдсан аж.

1 комментарий:

  1. Мань хүн бас ижил хүйстнээ сонирхдог байсан гэдэг юм билээ. Нэг удаа эр хүнтэй байж байгаад баригдсан ч авьяас билгийг нь бодоод хотоос хөөж, шившиг болгоогүй гэж уншсан санагдаж байна.

    ОтветитьУдалить

Коловратын домог

Оросын домогт баатар Евпатий Коловрат нь Рязанийн ноён, эс бөгөөс цэргийн жанжин байжээ. Бат хаан Рязанийг буулгаж авсан тухай домогт түү...