суббота, 3 мая 2014 г.

Айртон Сенна

Формула-1-ийн шилдэг нисгэгч болсон Айртон Сенна 1960 оны 3-р сарын 21-нд төржээ. Чинээлэг гэр бүлээс гаралтай тамирчин залуу 10 жил энэ спортоор уралдахдаа 41 тэмцээнд түрүүлсэн байдаг. Сенна 20 жилийн өмнө 1994 оны 5-р сарын 1-нд осолд орон нас барсан юм. Төрөлх Бразильд нь түүнийг ёстой л тахин шүтдэг. 
Анх 1984 онд Монакогийн Гранприд оролцож, гараанаас 13-т гарсан тэрбээр 31 удаа тойрсны эцэст 2-т орсон байдаг.
Формула-1-д уралдсан хугацаандаа Сенна 162 удаагийн тэмцээнд оролцож, 65 удаа аваргалсан бол энэ амжилтыг нас барснаас нь хойш 12 жилийн дараа буюу 2006 онд алдарт Шумахер л эвдэж чадсан түүхтэй. Тэр үед Шумахер 236 тэмцээнд оролцож байж Сеннагийн амжилтыг давсан юм. 
Японы Сузукагийн замд хамгийн сүүлд гараанаас гарсан Айртон Сенна бусдаас түрүүлж барианд орж байж. Машин жолоодох арга барилыг нь маш олон хүн аюултай гэж дүгнэсэн байдаг.
Эх болсон Бразильдаа ядууст ихээхэн тусалдаг байсан бөгөөд бүх өв хөрөнгөө (400 000 ам.доллар) буяны байгууллагад хандивлан үлдээжээ. Гэвч амьд ахуйдаа тэрбээр энэ тухай ер ярьж байсангүй. Тусламж дэмжлэг, гэрээслэлийнх нь талаар нас барсан хойно л өргөн олон мэдсэн юм.
1994 оны 5-р сарын 1-ний тэр нэгэн өдөр Сенна өөрийн өрсөлдөгч Просттой гар барьж “Хоёулаа анд нөхөд байгаагүй ч түүнээс илүү холбоотой явж. Хойшдоо найзалж нөхөрлөнө биз дээ” гэж хэлээд гараанд гарсан байдаг. Чингээд Сан Маринод болсон эл уралдаанд долоо дахь тойрогтоо огцом эргэлтэнд багтаж чадалгүй хамгаалалтын 80 м-ийн зурвасыг давж, бетон хашлагыг нь эрчээрээ мөргөсөн юм. Тухайн үед машин нь 220 км-ийн хурдтай давхиж, хашлага мөргөснийг шинжээчид тогтоожээ. 
Сеннаг нас барсанд Бразильд 3 өдрийн гашуудал зарласан байдаг. Оршуулганд нь 4,5 сая хүн оролцжээ. Эгч Вивиан нь энэ хар өдрийг мэдэхгүй ганц ч бразил хүн үгүй хэмээн өгүүлжээ. Формула-1-ийн од болон гялалзсан Айртон тэр үед дөнгөж 34-тэй байлаа.
Морумби оршуулгын газарт байх Айртон Сеннагийн бунханд эргэж очих хүмүүсийн тоо Жон Кеннеди, Мерилин Монро, Элвис Пресли нарын булшин дээр очдог хүмүүсээс илүүтэй. 
1996 онд Сеннагийн осолдсон “Тамбурелло”-гийн эргэлтийг засварлаж, бетон хашааг нь нураагаад, дурсгалын хөшөө босгожээ.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...