среда, 12 февраля 2014 г.

Уле-Эйнар Бьорндален

   Норвегийн биатлончин Уле-Эйнар Бьорндален нь өдгөө 40 настай бөгөөд Олимпийн 7 алтан медальтай, ДАШТ-д 19 удаа түрүүлсэн биатлоны спортын домогт тамирчин билээ. Солт Лейк ситид болсон 2002 оны Өвлийн олимпд тэрбээр авч болох биатлоны бүхий л төрөлд буюу 4 тэмцээнд алтан медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоосон түүхтэй.
     Ингээд “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагыг нь та бүхэнд хүргэе.


         АЛИВААД ЦАГ ЯМАГТ ТЭРГҮҮЛЭХ шиг барьцгүй зүйл энэ хорвоод үгүй ээ.
      МАНАЙХ ТАВАН ХҮҮХЭД, ЕСӨН ҮНЭЭТЭЙ ЖИРИЙН Л НОРВЕГИ АЙЛ. Заримдаа үнээнүүдээ хүүхдүүдээсээ илүү анхаарах нь бий.
      ОЛСОН ДЭЭР САЙН ЯВДГИЙГ МИНЬ тэр бүр хүн мэдэхгүйд хааяадаа гонсойх шиг болдог доо. Багадаа спортын гэрэл зурагчин болох хүсэлтэй байлаа. Бүр зургийн аппарат авч байж билээ.
    БАЛЧИР БАЙХЫН Л ЦАГ БАРЬЖ СУРСАН учраас болзсон цагаасаа таван хором хоцроход л тэвдэнэ шүү.
        БИ АЛИВАА ТЭМЦЭЭНД ДӨРӨВТ ОРОХ ясны дургүй.
      Ихэнх хүмүүс түрүүлэхэд хоолны дэглэм барих нь чухал гэдэг ч би л хувьдаа дуртай бүхнээ иддэг. Нэг удаа хоёр уут чипс, лааз кола уучихаад гараанд гарсан юмдаг. Тэр өдөр түрүүлсэн л дээ.
        Миний хувьд архи дарс тийм ч муу муухай зүйл биш. Гол нь тунгаа тааруулах хэрэгтэй. Би гэхэд 12-тойдоо уухгүй гэж шийдсэн. Тэгээд ч архи дарсанд шунаж явсангүй.
     ТЭМЦЭЭН УРАЛДААНД БИЕ ХАА ЧУХАЛ Ч гэлээ, эд хэрэгслийг басаж болохгүй шүү.
      БИАТЛОНД АВАРГАЛЪЯ ГЭВЭЛ буугаа таван хуруу шигээ л мэдэх учиртай. Жишээ нь, шөнө босгоод бууны нэг эд ангийг бариулахад тэр дор нь л ямар эд анги болохыг нь торолгүй хэлж сурах хэрэгтэй дээ.
        Энд тэнд тэмцээн уралдаанаар аялж явахдаа тоос сорогч заавал авч явдаг даа. Зочид буудлын өрөөний хивс хивсэнцэрүүдийг өөрөө цэвэрлэсэн нь дээр. Багийн маань ахлах тамирчид ч ингэдэг байлаа.
          Тэмцээн уралдаанд цас мөсний буруу гэж байхгүй ээ.
          Би хувьдаа морь унаж явахдаа их л эмээдэг шүү. 
          ТАМИРЧНЫ ХУВЬД ӨВДӨЖ БОЛОХГҮЙ учраас би хүнтэй гар барихаас зайлсхийдэг юм. Норвегт гар барихгүй байхад төвөггүй ч бусад оронд харин ч нэг хэцүү дээ.
   ӨӨРӨӨСӨӨ ХУВЬ ИЛҮҮ ХҮМҮҮСТЭЙ Л АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. Тэгж гэмээнэ л өсч дэвжинэ.
       Архи дарс, тансаг байдал, сүүн бүтээгдэхүүнгүйгээр би өлхөөн амьдарчихна.
         ИТАЛИЙН УУЛ УС, ХООЛ УНД нь таалагддаг болохоор би энд амьдардаг. Гэхдээ би чинь норвег хүн шүү дээ. Элэг нэгтнүүддээ татагдах нь мэдээж. Норвегууд европынхон шиг тансаглаж, баян хоосны ялгаа гаргадаггүй. Алдар нэртэй нэгэн Норвегт байхад ерөөсөө хүндрэлгүй. Гудамжинд зураг хөргийг чинь дарж, гарын үсэг авна гэж дайрахгүй шүү. Их эелдэг улс. Харин европчууд бол өөр. Саяхан халуун зунаар нэг хүн намайг цанан дээр нь гарын үсэг зурж өгөхийг гуйж билээ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...