понедельник, 17 февраля 2014 г.

Берлинале 2014

        
         Энэ жилийн Берлиний кино наадамд нийт 200-гаад кино оролцжээ. Үүний дундаас Хятадын найруулагч Дяо Инаний найруулан тавьсан “Black coal, thin ice” (白日焰火) хэмээх детектив кино “Алтан баавгай”-г хүртсэн байна. Киноны гол дүүрийг бүтээсэн Ляо Фан шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорчээ. 

          Энэхүү кинонд цагдаагийн хуучин ажилтан Хятадын хойд нутагт гарах хэд хэдэн аллагыг мөрдөх ажээ. 

          Зурган дээр киноны гол дүрийн жүжигчид болох Ляо Фан, Гвей Лунмэй.

      Америкийн найруулагч Ричард Линклейтер “Өсвөр үе” киногоороо “Мөнгөн баавгай”-г хүртжээ. Харин шилдэг эмэгтэй жүжигчнээр Японы “Бяцхан байшин” кинонд тоглосон Хару Куроки шалгарсан байна.
    Кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хятад-Францын хамтарч бүтээсэн “Массаж” хэмээх киноны зураглаач Зянь Зэнд тус наадмын тусгай шагналыг хүртээж. Нэг ёсондоо Азийнхан өнгөлсөн наадам болжээ.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...