среда, 12 февраля 2014 г.

Уле-Эйнар Бьорндален

   Норвегийн биатлончин Уле-Эйнар Бьорндален нь өдгөө 40 настай бөгөөд Олимпийн 7 алтан медальтай, ДАШТ-д 19 удаа түрүүлсэн биатлоны спортын домогт тамирчин билээ. Солт Лейк ситид болсон 2002 оны Өвлийн олимпд тэрбээр авч болох биатлоны бүхий л төрөлд буюу 4 тэмцээнд алтан медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоосон түүхтэй.
     Ингээд “Esquire” сэтгүүлд өгсөн ярилцлагыг нь та бүхэнд хүргэе.


         АЛИВААД ЦАГ ЯМАГТ ТЭРГҮҮЛЭХ шиг барьцгүй зүйл энэ хорвоод үгүй ээ.
      МАНАЙХ ТАВАН ХҮҮХЭД, ЕСӨН ҮНЭЭТЭЙ ЖИРИЙН Л НОРВЕГИ АЙЛ. Заримдаа үнээнүүдээ хүүхдүүдээсээ илүү анхаарах нь бий.
      ОЛСОН ДЭЭР САЙН ЯВДГИЙГ МИНЬ тэр бүр хүн мэдэхгүйд хааяадаа гонсойх шиг болдог доо. Багадаа спортын гэрэл зурагчин болох хүсэлтэй байлаа. Бүр зургийн аппарат авч байж билээ.
    БАЛЧИР БАЙХЫН Л ЦАГ БАРЬЖ СУРСАН учраас болзсон цагаасаа таван хором хоцроход л тэвдэнэ шүү.
        БИ АЛИВАА ТЭМЦЭЭНД ДӨРӨВТ ОРОХ ясны дургүй.
      Ихэнх хүмүүс түрүүлэхэд хоолны дэглэм барих нь чухал гэдэг ч би л хувьдаа дуртай бүхнээ иддэг. Нэг удаа хоёр уут чипс, лааз кола уучихаад гараанд гарсан юмдаг. Тэр өдөр түрүүлсэн л дээ.
        Миний хувьд архи дарс тийм ч муу муухай зүйл биш. Гол нь тунгаа тааруулах хэрэгтэй. Би гэхэд 12-тойдоо уухгүй гэж шийдсэн. Тэгээд ч архи дарсанд шунаж явсангүй.
     ТЭМЦЭЭН УРАЛДААНД БИЕ ХАА ЧУХАЛ Ч гэлээ, эд хэрэгслийг басаж болохгүй шүү.
      БИАТЛОНД АВАРГАЛЪЯ ГЭВЭЛ буугаа таван хуруу шигээ л мэдэх учиртай. Жишээ нь, шөнө босгоод бууны нэг эд ангийг бариулахад тэр дор нь л ямар эд анги болохыг нь торолгүй хэлж сурах хэрэгтэй дээ.
        Энд тэнд тэмцээн уралдаанаар аялж явахдаа тоос сорогч заавал авч явдаг даа. Зочид буудлын өрөөний хивс хивсэнцэрүүдийг өөрөө цэвэрлэсэн нь дээр. Багийн маань ахлах тамирчид ч ингэдэг байлаа.
          Тэмцээн уралдаанд цас мөсний буруу гэж байхгүй ээ.
          Би хувьдаа морь унаж явахдаа их л эмээдэг шүү. 
          ТАМИРЧНЫ ХУВЬД ӨВДӨЖ БОЛОХГҮЙ учраас би хүнтэй гар барихаас зайлсхийдэг юм. Норвегт гар барихгүй байхад төвөггүй ч бусад оронд харин ч нэг хэцүү дээ.
   ӨӨРӨӨСӨӨ ХУВЬ ИЛҮҮ ХҮМҮҮСТЭЙ Л АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. Тэгж гэмээнэ л өсч дэвжинэ.
       Архи дарс, тансаг байдал, сүүн бүтээгдэхүүнгүйгээр би өлхөөн амьдарчихна.
         ИТАЛИЙН УУЛ УС, ХООЛ УНД нь таалагддаг болохоор би энд амьдардаг. Гэхдээ би чинь норвег хүн шүү дээ. Элэг нэгтнүүддээ татагдах нь мэдээж. Норвегууд европынхон шиг тансаглаж, баян хоосны ялгаа гаргадаггүй. Алдар нэртэй нэгэн Норвегт байхад ерөөсөө хүндрэлгүй. Гудамжинд зураг хөргийг чинь дарж, гарын үсэг авна гэж дайрахгүй шүү. Их эелдэг улс. Харин европчууд бол өөр. Саяхан халуун зунаар нэг хүн намайг цанан дээр нь гарын үсэг зурж өгөхийг гуйж билээ.

воскресенье, 9 февраля 2014 г.

“Курск”-ээс олдсон зурвасууд

Одоогоос бараг 14 жилийн өмнө буюу 2000 оны 8-р сарын 12-ны өдөр “Курск” шумбагч онгоц Баренцийн тэнгист осолдсон билээ.
Шумбагч онгоцыг даруй хэдэн сарын дараа буюу 11 сард л гаргаж ирсэн юм.
Харин энэ удаад Оросын нетэд хагас жилийн өмнө гарсан нэгэн явдлыг хүргэе гэж бодлоо.
2000 оны 8-р сарын тэр нэгэн өдөр Баренцийн далайд тагнуул хийж явсан Америкийн “Толедо” хэмээх багашаархан шумбагч онгоц “Куркс”-ийг тагнахаар ойртож, орон зайгаа буруу тооцоолсноос мөргөлджээ. (Курск дээр тээж явсан шинэ технологийн пуужинг тагнаж явсан гэдэг. Усан дор 500 км-ийн хурдтай харвахдаа энэ пуужин гадуураа газан бүрхүүл үүсгэдэг технологитой.) “Курск” ч том шумбагч болохоор үүнийг ажирсангүй. Гэтэл өнөө жижиг шумбагч нилээд эвдэрч, усан цэргүүд нь мөн л зэргэлдээ шумбаж явсан Америкийн “Мемфис” шумбагчинд шилжжээ. Америкийн шумбагч онгоцныхон “Курск”-ийг пуужин харвах хэсгээ нээж байна хэмээн эндүү сонсож, урьдчилан арга хэмжээ авах гэсэндээ “Курск”-ээс өрсөж пуужингаа тавьчихав. Маш том шумбагч онгоц болох “Курск”-ийг энэ пуужин сүйдлээгүй ч төр засгийнхан пуужинд оногдсон нь олонд ил болно гэсэндээ шумбагч онгоцыг усны мандал дээр гарч ирэхийг хориглоод, далайн гүнд үлдэхийг тушаажээ.
Оросуудад хариу пуужин тавих зүрх зориг байсангүй ээ. Иймээс ч энэ гашуун явдлын нэг ч гэрчийг үлдээхгүй гэсэндээ шумбагчийг тэр чигт нь хаясан гэдэг.
Тухайн үед олон орон шумбагч онгоц өргөх технологитой байсан ч Оросууд зөвхөн Голландуудаар “Курск”-ийг өргүүлэхээр болж. Учир нь Голландууд л пуужинд оногдсон хэсгийг тайрч хаяад өргөхийг зөвшөөрчээ. 
 Гэтэл өнөө Голландууд нь бас л буруу тооцоолж, хэлтгий хөрөөдсөнөөр “Курск”-ийн пуужинд оногдсон хэсэг уснаа ил гарах нь тэр дээ. 
 Шумбагч онгоцноос олдсон энэ зурваст “2000-8-12 15.15 Энд харанхуй ч гэлээ баримжаалаад бичье. Амьд гарах бараг боломжгүй болж дээ. 10-20%-тай л байх. Зурвасыг минь хэн нэгэн унших байх л гэж найдах юм. Энд 9-р хэсэгт цугласан албан хаагчдын нэрс бий. Дээшээ гарахыг л бодно доо. Шантарсны хэрэггүй. Колесников” гэжээ.
Энэ зурвасыг “Курск”-ийн 7-р хэсгийн ахмад түрүүч Дмитрий Колесников бичсэн бөгөөд цогцсыг нь 11 сард гаргаж ирэхэд халааснаас нь олдсон юм.
 Үүнээс гадна өөр нэгэн зурвас олдсоныг олонд дэлгэсэнгүй. Номын хуудсан дээр бичиж үлдээсэн тэр зурвасын багахаан хэсэг нь л ил болжээ. 
 “9-р хэсэгт 23 хүн байна. Угаарын хийгээр амьсгалснаас болж бүгдийнх нь биеийн байдал сайнгүй. Даралт ихсэж байна. Сэргээх патронууд маань дуусах нь. Гарлаа гэхэд усны даралтыг тэсэхгүй биз ээ. Амьсгалах аппаратын тоног дутах юм. Стопор-фалын карабин байхгүй болсон. Ахиад нэг л өдөр тэсэх биз ээ.
Зурвасыг 6-р хэсэгт байсан ахмад түрүүч Рашид Аряпов бичсэн нь хожмоо тодорхой болсон юм. 
 Нэрээ нууцлахыг хүссэн шумбагч онгоцны ахмад К. зурвасыг бүтэн эхээр нь үзсэн бөгөөд “КП” сонинд ийнхүү тоймлон өгүүлжээ.
-6-р хэсгээс олдсон гэх тэр зурвасыг би харсаан. Зурвасыг нууцалсан л даа. Тиймээс тоймтой хэдхэн зүйл л хэлэх байна. Ослын үеэр энэ хэсэгт юү болсон тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байсан. Ямар ч цонхгүй, битүү вагонд явж байтал гэнэтхэн л эргэж хөрвөөгөөд эхэлбэл хүн яах вэ? Мултарч гарах нэгээхэн ч боломжгүй. Зурвасыг уншихад яг л тийм мэдрэмж төрсөн. Он, сар, цаг, минут, шумбагч онгоц дайвалзаж, болсон бүхнийг бичсэн байна билээ. Зарим системүүд нь ачааллаа даахаа больж, зарим нь дарагдаад ажиллахаа больсон. Эд ангиуд нь салж унаад, зарим нэгэн гэмтэж бэртсэн юм билээ. Хэд хэдэн газар гал гарсныг нь унтраагаад, агаар дамжуулах системээ засч эхэлсэн байдаг. Тэгээд шумбагчаас гарах тоногоо бэлдсэн юм билээ. Болж буй бүхэнд үнэлэлт дүгнэлт өгсөн байсан даа. Үүнээс илүүг хэлж чадахгүй нь. 

ОХУ-д гаргахыг хориглосон "Шумбагч онгоц "Курск"" хэмээх баримтат киног энд дарж үзнэ үү.

Дмитрий Колесников өөрийн бичсэн нэгэн шүлэгтээ золгүй хувь заяагаа зөгнөсөн гэлтэй.
... И если пенные объятья
Нас захлестнут в урочный час,
И ты в конверте за печатью
Получишь весточку о нас, -
Не плачь, мы жили жизнью смелой,
Умели храбро умирать, -
Ты на штабной бумаге белой
Об этом сможешь прочитать.
Переживи внезапный холод,
Полгода замуж не спеши,
А я останусь вечно молод
Там, в тайниках твоей души.
И если сын родится вскоре,
Ему одна стезя и цель,
Ему одна дорога - море,
Моя могила и купель.

пятница, 7 февраля 2014 г.

Манай гарагийн ер бусын газрууд

       Антарктикийн Хуурай хөндийд хэдэн сая жилийн тэртээгээс хур тунадас ороогүй гэдэг. Уур амьсгалын хувьд Улаан нүдэн (Марс) гарагтай нилээд төстэй. Тиймээс ч NASA-гийн овоо хараанд өртөж, Улаан нүдэн гарагт илгээх төхөөрөмжөө энд турших болжээ. Энэ хөндий нь Антарктикийн цас мөсөнд хучигдаагүй нэгээхэн хэсэг бөгөөд хөлдсөн давст нуурынх нь мөсөн дороос амьд бактериуд олдсон нь Улаан нүдэн гараг дээр амьдрал буй гэх таамаглал дэвшүүлэхэд нөлөөлсөн гэдэг.

           Мөс хайлах үеэр эдгээр бактериуд нь гадагшлах агаад бактериуд төмөр болон хүхэртэй урвалд орсноор тэр хавийн мөс нь улаан өнгөтэй болдог ажээ. Бактериудын гадагшлах энэ хэсгийг Цуст хүрхрээ хэмээнэ.

          Цас, мөсгүй энэ хуурай орчинд амьтан идээшихийн аргагүй. 
       Африк тивээс 6 сая жилийн тэртээ салсан гэх Сокотра арлын ургамал, амьтны аймаг үнэхээр сонирхолтой бөгөөд гуравны нэг нь энэ арлаас өөр газар байдаггүй байна. Аагим халуун уур амьсгалтай ч энд маш олон төрлийн ургамал ургадаг ажээ.

           Испанийн Андалусд байх Рио Тинтогийн хавцал нь үүгээр урсах голын нэрээр нэрлэгдсэн бөгөөд ашигт малтмал ихтэй учир голын ус хүрэнтэн урсах аж. Хэдэн зууны өмнөөс ашигт малтмалыг нь олборлож эхэлсэн ч өдгөө уул уурхайн үйл ажиллагааг нь зогсоож, аялал жуулчлалын цогцолбор болгосон байна.





          Канад улсын Британийн Колумби гэх газарт байх Толбот нуур нь жилийн дөрвөн улиралд талстжиж толботох агаад эрдэс бодис хуримтлагдсан олон тооны хүрээ үүсгэдэг. Энэ нууранд үлэмж хэмжээний сульфат магний, кальц, натри, мөнгө, титаны эрдэс агуулагддаг гэнэ. Канадын индианчууд дээр үеэс энэ нуурыг тахисаар иржээ. 


           Дэлхийн хамгийн том давст нуур болох Солончак Уюни нь давсан овоо, зуун настын мод бут битүү ургасан аралтай үзэсгэлэн төгс газар ажээ. Сонирхолтой нь энэ нуур сансараас тод харагддаг гэх юм. Мандал дээгүүр нь жийп машинаар зугаалж, байгалийн үзэсгэлэнг ажиглах боломжтой.         




          Бразилийн Вале да Луа буюу Саран хөндий нь кварц болон талстаас бүрдэх Чапада ууланд буй.

          Хятадын Шилинь буюу Чулуун ойг аль Мин улсын үеэс л “Ертөнцийн нэгэн гайхамшиг” хэмээх болжээ. Шохойн чулуун хаднууд нь усанд идэгдсээр ийнхүү бүрэлдэн тогтжээ.


          Мавританийн Ришатын тогтоцыг Сахарын мэлмий гэх нь ч бий. Ришат нь бараг 30 бээрийн голчтой, сансараас сайн харагддаг. Эхэндээ солир унаснаас үүдсэн гэж үзэж байсан ч геологичид энэ тогтоцыг байгалийн өгөршлөөс буй болсон гэдгийг нь тогтоожээ.


          Туркменистан дахь Тамын үүд хэмээгдсэн Дарвазд газрын хэвлийгээс халуун хайлмаг гадагшлах агаад энэ кратер нь Каракумын цөлд оршдог. 60 м-ийн гочтой, 20 м-ийн гүнтэй. Гаазын хайгуул хийж байсан хайгуулчид энэ хэсэгт өрөмдлөг хийх мөчид асар том ангал үүссэн нь Дарваз хэмээн нэрлэгдэх болжээ. Ингээд энэ хэсгээс гарсан шингэн хийг шатаасан гэдэг.



          Эйсрайзенвельтийн мөсөн агуйд орсон хэн бугайд ч үлгэрийн ертөнцөд очсон мэт мэдрэмж төрдөг гэх. Манай дэлхийн хамгийн том мөсөн агуй болох Эйсрайзенвельт нь уртаашаа 40 км-т сунаж тогтсон боловч багахаан хэсэгт нь жуулчдыг оруулдаг ажээ. 



Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...