среда, 10 сентября 2014 г.

Лу Саломе



Зохиолч, философич, сэтгэл судлаач Лу Саломе ухаантай, эршүүд, бас ч үгүй эрчүүдийн хараа булаасан эмэгтэй байжээ. Ницше түүнд хаягдаж, жилийн дараа алдарт “Заратустра ингэж өгүүлсэн юм” хэмээх зохиолоо бичсэн аж. Зохиолдоо Ницше “Эмэгтэй хүн рүү очиж яваа бол ташуур авахаа мартуузай” хэмээсэн нь чухамдаа Лу Саломед зориулсан үг билээ.

“Адайр аашнаас чинь болж чамаас холдлоо. Хэрэв зээ би чамайг бүтээсэн сэн бол эрүүл бие хаа, намайг хайрлах өчүүхэн ч атугай сэтгэл нэмэх байлаа” гэж бичсэн нь бий. 

Саломе дурласан эрчүүдээ сайн сонсож, тэдэнд уусан шингэдэг байсан гэдэг.

40 насандаа “Би өдгөө л 18-т шиг залуу халуун, эрч хүчтэй болсон мэт санагдах юм” хэмээн ярьжээ.

“Сэтгэлт хосын хэн нэг нь (ихэвчлэн эмэгтэй нь) нэгэндээ уусан шингэж, өсөн дэвжихээ болиод, нөгөө нэгнийхээ хүсч тэмүүлсэн зүйлийг өгөхгүй байх аваас хайр сэтгэл мөхдөг.”

Шведийн сэтгэлзүйч Пауль Бьер “Лу сэтгэлт хүндээ бүхнээ зориулдаг. Ингэснээр сэтгэлийн галыг нь бадраадаг. Миний амьдралд намайг түүн шиг хурдан, бүрэн дүүрэн ойлгодог хүн үгүй байлаа. Гэлээ ч янаг хайрын сэтгэлдээ бүрэн автдаггүй байсан юм. Сэтгэлийн тэнхээтэй эмэгтэй хүний хувиар сул дорой болохыг хичээсэн ч чадаагүй. Тиймээс ч хувийн амьдралдаа золгүй байсан биз ээ...”

50 насандаа Лу Фрейдтэй дотносчээ. Ингээд феминизмын үзлийг үгүйсгэж чадсан юм.

“Эр хүнтэй ажил мэргэжлийн амжилтаар өрсөлдөнө гэдэг эмэгтэй хүний хувьд хамгийн тэнэг зүйл. Би эрэгтэй хүний мэргэжил сонгож, өрсөлдөж явсангүй. Нарны илч тусах ёстой цэцгээ олдог шиг энэ мэргэжлүүд өөрсдөө намайг олсон” гэсэн аж.
Лу Саломе 70 гаран насандаа өөд болохдоо “Насан туршдаа сурч ажилласан ч өдгөө юун төлөө ингэснээ ухаарахгүй юм” хэмээжээ.

(Нөхөрлөл, хайр дурлал, 19-р зууны Германы элитүүдийн тухай бичсэн Эротика гэх номын талаар дараа бичнэ.)

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...