Нас нь явсан ч
залуугийн гоо үзэсгэлэнгээ алдаагүй эмэгтэй эрэг орчмоор зугаална. Энэ үест
түүний авааль нөхөр Любан нь Пинчен цайзад тамлагдан хоригдож байсан юм.
Люй нөхөртөө яаж
туслахаа мэдэж байлаа. Тэрээр ямагт зөв шийдвэр гаргадаг даа. Хүн гүрнийхэнд
олзлогдсон авааль нөхрөө Люй хатан татвар эм Мэйгээр нь сольж авч чаджээ.
Люй залуу байхдаа
тосгоны эрчүүдээс чухамхүү хэний ч хараанд өртөхөөргүй Любантай суусандаа хэзээ
ч харамсаж явсангүй. Циншихуандиг нас барсны дараа улс орон нь хямарч, энд
тэндгүй үймээн самуун дэгдэж эхэлсэн цаг. Циншихуандийн өв залгамжлагч
эцгийнхээ үлдээсэн их гүрнийг захирч чадалгүй гуравхан жилийн дараа амиа
егүүтгэнэ.
Энэ үеэс Любан
цагдаагийн хэсэгт ажиллах болжээ. Нэгэн удаа Любан тосгоноосоо хэдэн арван гэмт
этгээдүүдийг хотын захиргаа руу хүргэж өгөх зуураа тэдэнд хандан өөртэй нь
нийлж бослого гаргах уу, хотын захиргаанд очиж шоронд суух уу шийдэцгээ хэмээжээ.
Любан чингэж гэмт
этгээдүүдийг талдаа элсүүлэн бослогоо эхлүүлсэн түүхтэй. Түүний багахан отряд
төд удалгүй олон цэрэгтэй болж, Хань мужийг эзлэв. Ингээд Сычуаний захирагч
Сянь Үйг л дарах юм бол хаан ширээнд суух боломжтой болж. Тэд хэдэнтээ
мөргөлдөж дайтсан ч Любан илүү одтой байж, Сянь Үйг олзолж авдаг. Цөхөрсөн Сянь
Үй олны өмнө амиа хорлосноор Любан эзэнгүй хаан ширээнд өрсөлдөгчгүйгээр
суулаа. (Хань гүрэн МЭӨ 206 оноос МЭ-ний 220 он хүртэл оршин тогтносон)
Любан ихээхэн
луйвар зохиож, урьдын хааны шадар түшмэдийг замаасаа зайлуулж чаджээ.
Гэвч он цаг улиран
одоход Люй хатны өнгө зүс гундаж, эр нөхөр нь эмс татварт илүүтэй шунах болов. Их
хатан Мэй татварыг зайлуулсан ч Ци хэмээн нэгэн бүсгүй хааны ивээлийг ихээхэн
хүртэх болжээ. Удалгүй Ци хүү төрүүлж Жу И хэмээн нэрлэв. Ци татварын хүүг хаан
өв залгамжлагчаараа сонгох болсныг олж мэдсэн Люй хааныг хорлохоор шийднэ. Люй
нөхөртөө хайртай байсан ч эрх мэдэлд илүүтэй шунажээ. 195 оны 6-р сарын нэгэн
өдөр хааны оточоор Люй хатан хаанд хортой тос өгүүлж, хаан төд удалгүй нас
барлаа. Ингээд хаан ширээнд Люй хатны хүү Люинь суув. Люинь ухаан муутай залуу
байсан учир жинхэнэдээ Люй хатан улс орноо захирах ажээ.
Юуны түрүүнд Люй
хатан Ци татварыг хүүтэй нь хамт хөнөөсөн гэдэг. Хааны өөр нэгэн татварын хүү
Люхоань гэгч залуу байсан бөгөөд Люй хатан түүнийг хорлох гэсэн боловч чадаагүй
гэлцдэг. Люхоань ордноос зугтаж амжжээ.
Люинь долоон жил
хаан ширээнд суусан бөгөөд түүнийг нас барсны дараа ганц хүү нь хаан ширээнд
суусан ч мөн л удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Ингээд Люй хатан Кон
нэрээр түүхэнд бичигдсэн Чанань хэмээх захирагчийг хаан ширээнд суулгаж, өөрөө
бүх эрх мэдлийг авчээ. Чанань зугаа цэнгэлээс өнөр зүйл огт сонирхдоггүй нэгэн
байлаа. Энэ нь ч Люйд ашигтай байсан нь дамжиггүй.
Люй хатан бараг дал
хүрчээ. Чухам энэ үед л хатныг эсэргүүцэгчид хааны ордноос зугтсан Люхоань
хунтайжийг эрж олон бослого гаргахаар зэхэв. Гэвч Люхоанийг ордонд дайран орох
үед Люй хатан хэдийнэ орондоо амьсгал хураасан байсан гэлцдэг.
Гэсэн хэдий ч Хятадын
их түүхч Сыма Цянь их хатны хаанчилсан он жилүүдэд газар тариалан хөгжөөд, улс
амьтан гэдэс цатгалан, амар амгалан байсан хэмээн тэмдэглэсэн нь бий.
Хожмоо Люхоань
Хаовэнь нэрээр түүхэнд бичигдэн хаан ширээнд сууж, овсгоотой тариачин эр Любаны
үндэслэн байгуулсан Хань гүрнийг удирдах болсон гэдэг. Хаовэнь хаан их хатдыг
хаан ширээнээс нэг мөр холдуулж, урьдын гашуун түүх давтагдахаас сэргийлэн хаан
ширээг ханхүүд өв залгамжлуулах ёс журмыг тогтоожээ.
Орчуулсан Б.Гэрэл
Орчуулсан Б.Гэрэл
Комментариев нет:
Отправить комментарий