“Хааш хаашаагаа гуч гучийн хэмжээтэй зураг зурснаа таталбар
болгон чамд явууллаа. Одот тэнгэрийн энэхүү зургаа би шөнө дөлөөр хийн дэнгийн
гэрэлд буулгасан юм. Энд тэнгэр ногоорон хөхөрч, ус цэнхэртэн цэлэлзэнэ. Газар
хөх ягаан туяатай байх агаад хот суурин үзмэн хөх өнгөөр тунаран үзэгдэнэ.
Дэнгийн гэрэл сүүмэлзэж, алт шиг шаргал туяа нь боронзон ногоон өнгөтэй болон
хувирах аж. Хөх ногоон тэнгэрийн уудамд долоон бурхан од сүүмэлзэх нь
дэнгийн алтан шаргал туяатай чанх эсрэгцэнэ. Харин урдхан талд нь дурлалт хосын
өнгөлөг дүрс тодорно.” (1888 он)
“Одот тэнгэрийг харах
бүрдээ би газрын зураг дээр цэг төдийхөн тэмдэглэсэн хот сууринг ажаад бодолд
автдаг лугаа адил элдвийг мөрөөдөх юм. Тэнгэрт гялалзах эл цагаан цэгүүд
Францын газрын зураг дээр харлан үзэгдэх цэгүүдээс тэртээ хол төсөөлөгдөх
учиртай гэж үү? Бид галт тэргэнд сууж Руан, Тараскон ордогтой нэгэн адил үхэл
биднийг мөнөөх оддын зүгт хөтлөх бөлгөө. Гэхдээ ингэж бодлоо гээд ганцхан зүйл
л үнэнд нийцэх мэт. Бид амьд ахуйдаа энэ одод руу очиж чадахгүйтэй ижил өөд
болсон хойноо ч галт тэргэнд сууж чадахгүй шүү дээ. Тахал, тэмбүү, сүрьеэ, хорт
хавдар зэрэг нь хөлөг онгоц, галт тэрэгнээс өөрцгүй хөх тэнгэрийн уудамд зорчих
тээврийн хэрэгсэл ч юм бил үү, хэн мэдэх вэ?”
Подписаться на:
Сообщения (Atom)
Альбрехт Дюрерийн "Гар"
Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья. XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...
-
Энэхүү ном нь ДИУ судлал, тэр дундаа Гоминьдан хийгээд ХКН-ын харилцааг тухайлан судалж буй Ян Тиэншигийн сүүлийн бүтээл болно. Тэрээр о...
-
Японы хааны торгон цэргийн онцгой нэгэн чадвар бол хүний толгойг нэг цавчилтаар авч хаях арга барил юм. 1937 онд япон цэргүүд ...
-
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс чухам хэдийд анд нөхдийн харилцаатай болоод, улмаар илүү дотносдог вэ гэж асуувал яг таг хариулах боломжгүй л дэ...
