Хүн төрөлхтөнг нэгэн
гэр бүл гэвээс нэг үе нөгөөг халаалж, өөрийн замналаар хорвоог туулна.
1.
Ольмекүүдийн соёл иргэншил
Төв Америкийн эртний
нэгэн соёлт хүмүүн болох ольмекүүд тухайн үедээ ШУ, техникийн хөгжил сайтай,
соёлын баялаг өв уламжлалтай байжээ. Өдгөө Мексикт буй хүний толгойн том
хөшөөнүүд энэ соёл иргэншлийн нэрийн хуудас болох агаад ольмекүүдийн улс МЭӨ
1500-400 онд цэцэглэн хөгжжээ. Археологичдийн үзсэнээр ольмекүүд ХАА, архитектур,
анагаах ухаан, бичиг соёлоо машид хөгжүүлсэн аж.
Нарийвчлал сайтай хуанлитай,
тооцоолох системдээ 0-ийн тоог ашигладаг байсан нь тухайн үедээ ихээхэн
дэвшилттэй байсныг гэрчилнэ. Мянга гаруй жил оршин тогтносон энэ иргэншил
тодорхой бус шалтгааны улмаас сүйдэж, оронд өөр иргэншлүүд үүссэн түүхтэй.
2.
Ацтекүүд
1428-1521 оныг ацтекүүдийн
алтан үе хэмээнэ. Энэ үест зарим мэдээллээр 5 сая хүн амтай болж, өргөн уудам
нутаг дэвсгэрийг эзлээд, өнөөгийн Мехикогийн суурин дээр байсан нийслэлд нь 200
000 хүн аж төрж байсан гэдэг. Ольмекүүдээс олон зүйлийг залгамжилсан. Цэцэрлэг услах
систем хийж байсан нь тухайн үедээ ихээхэн дэвшилтэй.
Испанийн байлдан
дагуулагч Эрнан Кортесийг нийслэлдээ нэвтрэхийг зөвшөөрснөөр энэ иргэншил олноо
танигджээ. Хотын архитектурын шийдэл европчуудыг гайхшруулсан гэдэг.
3.
Инкүүдийн улс
Өнөөгийн Аргентин, Болив,
Перу, Чили, Колумби, Эквадорын нутгаар нутаглаж байсан инкүүд 13-16-р зууны
эцэс хүртэл оршин тогтножээ. Испанийн байлдан дагуулагч Франсиско Писарро чухам
энэ үест ийш нэвтэрсэн юм.
Уулархаг нутагт тариан талбай байгуулж, услах
системээр хангаж байлаа. Өөрийн гэсэн бичиг үсэгтэй, нарийвчилсан хуанлитай. Европчуудыг
даган орж ирсэн халдварт өвчнөөр үй олноороо сүйдсэн аж.
4.
Перс улс
Улс орныхоо чухал
хот суурингуудыг холбосон зам харгуйтай, өөр хаа ч байгаагүй цэвэр, бохир усны
системтэй, цагаан толгой, тоог буй болгосон. Байлдан дагуулсан улс орноо нухчин
даралгүй өөрийн соёл иргэншлийн нэгээхэн хэсэг болгон хөгжүүлэх бодлого
баримталж байж.
5.
Македоны эзэнт гүрэн
Александрын байгуулсан
эзэнт гүрэн өөд болсноос нь хойш 3 зууныг элээж, ихэнх хэсэг нь Римийн эзэнт
гүрэнд нэгдсэн билээ.
6.
Хараппын соёл иргэншил
Инд мөрний ай савд
оршин байсан энэ иргэншил хэдийгээр Эртний Египтийн адил МЭӨ 4-р мянганд үүссэн
ч түүн лугаа алдар суу нь түгээгүй билээ. Өнөөгийн Пакистаны нутагт байрлаж
байсан хараппууд 1500 гаруй жил оршжээ. Хараппууд гадаад, дотоодод эв эе
эрхэмлэх бодлого явуулдаг байснаараа нилээд онцлог.
Археологийн хайгуулаар цөөн
тооны зэр зэвсэг олдож, бусдын гарт амь алдсан хүний цогцос олдоогүй нь үүнийг
гэрчлэх мэт. Цэвэр, бохир усны системтэй, хотын өрх бүр угаалгын өрөө,
жорлонтой байж.
7.
Аравакууд
Карибийн тэнгис, Өмнөд Америкийн хойд нутгаар оршиж байсан улс. Колумбтэй анх нүүр
тулсан Америкийн уугуул иргэд юм. өөр хоорондоо болоод гадны улс гүрэнтэй
дайсагналцах нь бага. Европын хөлөг онгоцнуудыг “Таинос” буюу энх тайван гэсээр
угтдаг байснаас үүдэн эдгээрийг таиночууд гэх болж. Одоогийн Пэрто-Рикод
нутаглах хүн иддэг каннибалуудтай л тэрсэлддэг байжээ. Нийгмийн зохион
байгуулалт сайтай. Эмэгтэйчүүд нь эрх ихтэй. Заасан хүнтэй гэрлэхээс татгалзаж
болдог байсан нь тухайн үед Европт ч үзэгдэж дуулдаагүй явдал.
Комментариев нет:
Отправить комментарий