Bahrain World Trade Center
2008
онд Бахрейний Манама хотод сүндэрлэсэн энэ барилга нь салхин сэнстэй анхны
барилга. 240 м-ийн өндөртэй 50 давхар 2 барилга нь 3 хонгилоор холбогдож, үүн
дээр нь 29 м-ийн диаметртэй сэнс суурьлуулжээ. 2 барилгын хооронд салхины эрч
нэмэгдэх тул үүгээрээ цахилгаан үүсгэж, нийт хэрэглээнийхээ 15%-ийг хангадаг
аж.
Бильбао
дахь Гугенхэмийн музейн архитекторч Фрэнк Геригийн загвараар 2003 онд босгосон
энэ барилга цаасан онгоцтой ихэд төстэй. Гадна талыг нь ихэн голдуу зэвэрдэггүй
гангаар бүрж, гялбааг нь бууруулахын тулд тусгай будаг түрхжээ. Дотроо 2252
хүний суудалтай концертын танхимтай.
Нидерландын
архитекторч Адриан Гезёгийн загвараар 2007 онд босгосон энэ байгууламж сансрын
хөлөг лугаа үзэгдэх агаад дотор хана нь өнгө өнгөөр алаглаж, шагаавар шиг
үзэгддэг ажээ.
Катарын
Доха хотноо 2008 онд ийм нэгэн барилгыг хиймэл арал дээр босгожээ. Америкийн
архитектор Бэй Үйминий бүтээл.
Москва
хотноо 2013 онд боссон 338 м өндөр энэ барилга Европын хамгийн өндөр барилга
болжээ. 75 давхартай.
Лондон
хотноо 2012 онд сүндэрлэсэн Хэлтэрхий
гэх нэртэй энэ барилга 87 давхартай, пирамид хэлбэртэй. Оффис, орон сууц, зочид
буудал, зоогийн газруудтай. Италийн архитектор Ренцо Пианогийн бүтээл.
2004
онд Сиэттлд барьсан энэ барилга 11 давхартай агаад урсдаг шаттай.
Шувууны үүр хэмээн алдаршсан энэ
цэнгэлдэх хүрээлэн 2008 онд ашиглалтанд орсон. Эргэн тойрон 24 баганан
тулгууртай. 91000 хүний багтаамжтай.
2011
онд Исландийн Рейкьявик хотноо боссон энэ барилгын өнгөн тал нь өнгө өнгийн
шилээр бүтсэн. Хот, боомт, хөх тэнгэр тусч, тун ч этгээд үзэгдэнэ.
Испанийн
Севильд 2011 онд барьсан Метрополь шүхэр
гэх энэ байгууламж нь дэлхийн хамгийн том модон байгууламж болох агаад 6
хэсэгтэй. Доор нь археологийн музей, зах, зоогийн газар байрлана. Германы
архитекторч Юрген Майер-Германы бүтээл.
Испанийн
Валенсид 2009 онд байгуулсан энэ барилгад теннисний тэмцээн, загварын шоу зэрэг
төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.
Абу-Дабид
2010 онд босгосон энэ барилга нь барилгын Aldar компанийн оффис бөгөөд 110 м-ийн өндөртэй. Зоосон барилга ч хэмээнэ.
Штутгарт
хотноо байх Мерседес Бенцийн музей нь 2006 онд ашиглалтанд орсон ба 700 гаруй
автомашины үзмэртэй.
Английн
архитекторч Заха Хадидын загвараар 2012 онд Бээжинд босгосон үзвэр үйлчилгээний
цогцолбор. Шаталсан тариан талбайн загвараар бүтээгдсэн.
Архитекторч
Моше Сафди багц хөзрөөс санаа авч бүтээсэн энэхүү 3 барилга нь завь хэлбэртэй
нэгэн дээвэртэй. Дээвэр дээр нь 150 м-ийн усан сан, зоогийн газар, бяцхан
төгөлтэй цэцэрлэгт хүрээлэн байрладаг. Оройдоо гэрлийн шоу болдог.
Комментариев нет:
Отправить комментарий