Альпын Маттерхор ууланд 4003
м-ийн өндөрт орших энэ модон байшинд уулчид амсхийдэг ажээ.
Эквадорын Паилон дель Диабло
хүрхрээний хавцалд хөтлөх шат
Карибын тэнгисийн Сент Люсия
аралд орших Jade Mountain
зочид буудал
Мексикийн галт уул
Канадын “Бурхдын цэцэрлэг” буюу “1000 арал”
хэмээх үзэсгэлэн төгс газрыг аль 18-р зуунаас ийн нэрийджээ. Энэ хэсэгт нийт
2000 ам км талбайтай 1864 арал байдаг ажээ. Кинстон, Броквиль
хотуудын хооронд байх энэ "цэцэрлэг"-ийн арлууд нь хоёрхон мод ургах жижигхэн зайтай ч жилийн 4 улиралд
усаар хүрээлэгдсэн л бол "арал" хэмээгддэг юм.
Крымын давст нууранд ЗХУ-ын үед давс
олборлодог байжээ. Өдгөө энд олон тооны давст тогтоцууд бий.
Японы Авадзи арлын “Мөрөөдлийн шат” хэмээх
цогцолборт шаталж байгуулсан цэцгийн 100
мандал байдаг. Энэ байгууламжийг 1995 онд Ханшиньд болсон газар хөдлөлтийн
дурсгалд зориулан бүтээжээ.
Хятадын Ертөнцийн хязгаар гэх энэ газар
Хайнань аралд байх агаад 10 м-ийн өндөртэй чулуун дээр “Ертөнцийн хязгаар”
хэмээн бичжээ. Хятадын өмнөд цэг болох энэ газар юанийн дэвсгэртэн дээр
дүрслэгдсэн байдаг.
Киргизийн Иссык-куль нуурын өмнө талд байх
Джеты Огуз буюу 7 шарын хад нь зэрэгцээ хэвтэх 7 шар үхэртэй тун төстэй улаан
хад юм.
Малайзын Куала Лампур дахь Бату агуй. 1878 онд
нээснээс хойш инду шашны лам хуврагууд энэ агуйд сүм барьж бясалгасаар иржээ.
Комментариев нет:
Отправить комментарий