Абделатиф Кешишийн энэ кино Каннын кино
наадмын “Далдуу модны алтан мөчир”-ийг авсан юм. Жюли Марогийн ижил нэрт
романаар бүтээгдсэн энэ кинонд Адель хэмээх нэгэн бүсгүйн тухай гарах ажээ. Гүн
ухаан судалж, бага ангийн багш болох хүсэлтэй Адель найз охидынхоо ятгалгаар
нэгэн залуутай уулзаж учрах ч эр хүйстэнд татагдаж дасахгүйгээ ойлгоно. Ингээд
нэгэн өдөр гудамжинд цэнхэр үст бүсгүйтэй таарсан нь амьдралыг нь ёстой л
орвонгоор нь эргүүлэх юм. Үзэгчид дур хүсэл оргилсон жаргалтай, дур булаам ч
гэлээ гунигтай дурлалын гэрч болно.
Киноны ихэнх зураг авалтыг том планаар
авчээ. Жүжигчид нь ч орлон тоглогч ашиглаагүй гэх юм. Хоёр бүсгүйн харилцаа
үнэхээр онцгой мэдрэмж төрүүлсээн.
Гэсэн ч энэ бүтээлийг ижил хүйстнүүдийн холбоо
харилцааг өөгшүүлсэн гэж хэлж болохгүй ээ. Ангийн ялгаа, сэтгэлээ таньж мэдрэх,
ижлээ эрх олох, тэр дундаа дундаршгүй хайрын тухай нэгэн түүх гэж болохоор.
Чухам үүнийг л Абделатиф Кешиш хоёр бүсгүйн зан харилцаагаар үзүүлэхийг зорьж.
Хайр дурлалд хүйс
гэж үгүй. Чамд дурлаж, жаргалд умбуулж буй тэр л нэгэнг сонго. Энэ бүхэн өрөөл
бусдад ер хамаатай гэж үү?
Иймэрхүү киног нэг талаас шүүмжилж, нөгөө талаас нь
магтаж болох ч энэ мэт бүтээл байх учиртай болов уу. Шүүмжилсэн нэгэн үзэл
бодлоо хаацайлан үлдэж, сайшаасан нэгэн хүмүүний сэтгэл гээчийг улмаа ойлгож,
энэ л бие сэтгэлээ буй чигт нь хүлээн зөвшөөрч, хүсэл тачаалаасаа ичиж эмээлгүй явахад нэмэр болох буй заа.
Комментариев нет:
Отправить комментарий