Майданы тухай Оросын нэгэн блог дээр гарсан ил захидлыг та бүхэндээ хүргэе. Эхийг энд дарж үзнэ үү.
Би Оросын
ард түмэнд үнэн мөнийг хүргэх гэсэндээ энэхүү ил захидлыг бичиж сууна. Өчигдөрхөн
оросууд Украинд үүссэн нөхцөл байдлын талаар хэдий эндүү ташаа ойлголттой
байгааг мэдээд ийн үзэг цаас нийлүүллээ.
Би Киевт ирээд даруй 7 жил болжээ. Хоёр
хүүхэдтэй, багш мэргэжилтэй. Украинд болж буй үйл явдал нь үнэндээ төр засаг,
сөрөг хүчнийхний мөргөлдөөн гэхээсээ илүүтэй огт ондоо зүйл юм. Янукович Ерөнхийлөгчөөр
сонгогдоод 4 жил боллоо. Чингэхдээ багахан хувиар ялж, зүүн бүсийн мужуудад
ихээхэн луйвар хийснийг олон түмэн мэднэ ээ. Ингээд Үндсэн хуулинд өөрчлөлт
оруулж, эрх ямбаа үлэмж нэмээд, 35 тэрбум долларын зээл авсан. Сонгуульд өрсөлдсөн
нэгнээ гүтгэж, шоронд хийсэн юм. Энэ 4 жилд Украин ёстой л сөхөрсөн. Бизнес
эрхэлж, татвар төлөх, уран бүтээл туурвих ямар ч боломжгүй боллоо.
Эрүүл мэнд, боловсрол, соёл, нийтийн
аж ахуйн салбар нэг мөр унасан. Гэтэл Януковичийн хүү гэнэтхэн л хэдэн тэрбум
долларын хөрөнгөтэй нь мэдэгддэг юм байна. Януковичийн зардал Обама, Путин
хоёрын дараа гуравт орох болж. Энэ нь өдөрт 2 сая доллар гэсэн үг шүү дээ. Ингээд
хагас жилийн өмнөөс л Европын холбоотой хэлцэл хийчихвэл энэ бүх асуудал
шийдэгдэнэ гэх болсон. Өдөр болгон л энэ тухайгаа ярьдаг байлаа. Гэтэл гарын
үсэг зурахаас ганцхан өдрийн өмнө хэлцэл хийхээ болилоо гээд үүнийгээ
олигтойхон ч тайлбарлачихаагүй.
Киевийн Майданд хэдэн зуун мянган
иргэн жагссан нь үнэндээ Европын холбоонд орох гэж улайрсандаа бус амь зуулгаа
сайжруулах гэсэндээ л тэр. Хэдэн өдөр жагсаад 500-гаад хүн үлдсэнд Украины “Беркут”-ын
тусгай албаныхан халдаж, хүмүүсийг гудамжаар хөөж барих болсон. Олон ч хүн
Михайловын сүмд орж хоргодсонд улс амьтан дахиад л хилэгнэж жагсав. Жагссан ард
иргэд рүү дайрсан этгээд, баривчлах тушаал өгсөн албан тушаалтантай хариуцлага
тооц гэж шаардсан л даа. Хүмүүс хотын захиргааг бүчиж эзэлсэн. Гэхдээ л тэр үед
Януковичийг огцор гээгүй л байлаа. Арав хоногийн дараа цагдаагийнхан дайрлаа. Ингээд
сарын турш Майдантай холбоотой гэх хүмүүсийг барьж, эрүүдэж, цааш нь харуулах болсон
юм.
Хотоор нэг “титушки” гэх дээрэмчид
тэнүүчилж, буруу зөрүү харагдсан нэгэн рүү дайрна. Үүнээс хойш сарын дараа
Януковичийн депутатууд хэд хэдэн хууль баталсан нь Майданы босогчдыг гэмт хэрэг
үйлдсэн гээд 15 жилийн хорих ял төлөвлөсөн байж. Гэтэл Янукович таг чиг. Жагсагчид
тэртээ тэргүй 15 жилийн ял авах юм чинь гээд цөхөрсөндөө засгийнхны хороолол
руу дайрсан юм. Донецк, Крым мужид л үймээн гараагүй. Үнэндээ Украин салах
гээгүй ээ.
Янукович балмагдсандаа тэр бүх хуулиа
цуцалж, Засгийн газраа огцруулаад, зөвшилцөл хийсээр сар болов. Гэтэл энэ сарын
турш Майданыг цэвэрлэх гэж Оросын цэргүүдийг бэлтгэж байж. Уржигдар Ерөнхийлөгчийн эрх ямбыг
хязгаарлах, шинэ Ерөнхий сайд томилох Радын чуулган хуралдах байлаа. Жагсагчид
Радын талбайд тайван жагсаал хийхээр очиход өнөөх “титушки”-нууд, беркутчууд
тосч аваад чулуу нүүлгэж, зодож нүдсэн. Байшингийн дээврээс резинэн сумаар
буудаж, Молотовын коктейль шидэлсэн юм. Ингээд жагсагчид тарахад Майдан руу
дайрч.
Ерөөсөө бүх зүйлээ төлөвлөсөн байна
билээ. Метронуудыг хааж, засмал замуудыг томоо бетонон блок, камазаар хашсан
байлаа. Хотын төвийн тогийг тасалсан. Майданыг 2 цагт цэвэрлэж дуусгаад,
маргааш өглөө нь хотоо чөлөөлөх бодолтой байсан юм билээ. Беркутынхан усан буу,
боолттой гранат ашигласан ч Майданыг дийлсэнгүй. Украины Дотоод яам “титушки”
гэх зандалчдад зэвсэг тарааж, тэд нь гудамж хорооллыг сүйдэлж, энд тэндгүй
машин тэрэг шатааж, дэлгүүрүүдийг тонож эхэлсэн дээ. Энэ шөнө Майданыг дарсан
бол юу болох байсныг мэдэхгүй юм. Гэсэн ч Майданыхан бууж өгсөнгүй. Өчигдөр
гэхэд Украины бараг тэн хагас нь бослоо. Метро ажиллахгүй л байна. Зэвсэглэсэн
титушкинууд хааяагүй сүйдэлсээр.
Беркутынхан, цагдаагийнхан улс амьтныг
барьж, зодож занчсаар л байна. Шархдсан улсыг эмнэлгээс нь бариад л хаашаа ч юм
бэ аваад явах юм. Өнөөдөр беркутынхан автоматтай болчихож. Саявтархан Майдан
дээр мэргэн буудагч хэдэн арван хүнийг буудлаа. Янукович дотоодын цэргээ дуудаж
байгаа. Өчигдөр л гэхэд наян хүн нас барж, мянгаад хүн шархдсан дуулдана лээ. Хийн
гранат хаа сайгүй дэлбэлснээс ихэнх нь гар хөлгүй болж түлэгдсэн байдалтай. Эмнэлгүүд
пиг дүүрэн. Титушкинууд түргэний машин, эмч нар луу ч дайрч байна.
Янукович эрх мэдлээ авч үлдэх
гэсэндээ л энэ бүхнийг сэдсэн гэж бодогдох юм.
Хөөх Украйнд ийм юм болоод байгаамуу. Яг сайн ойлгоогүй ч Янукович Оросыг түших бодлого бариад тэрнээс болоод ийм зүйл болоод байгаан байх гэж бодож байсийн. Манай энд сурдаг украйн оюутнууд чинь Януковичийгоо магтаал байдаг шд. Танай улсын чиний хүндэлж явдаг хүн нтр дээр Януковичийг яриад байдаг. За тэгээд амар тайван л амьдрах юм сан даа. Эрх баригчдын эрх мэдлийн төлөөх тэмцэл нь ямар аймшигтай юм болж болдог нь л харагдаж байна даа
ОтветитьУдалитьХарин тийм ээ. Би бас сайн ойлгохгүй байсан юм. Тэгсэн ийм юм болж. Жирийн иргэдийн нүдээр. Сонгууль нь будлиантай болсноос л иргэд бухимдаж. Хурдхан л эвлэрээсэй.
ОтветитьУдалитьЭнэ ч үнэний ортой дог оо. Путинийг ч ёстой авч өгсөн байна лээ. Ард иргэдийнх нь амьдрал үнэхээр хэцүүдээд л ингэж босоо биз.
ОтветитьУдалить