Люксембург
хот Эртний Ромын Люцилинбург буюу жижиг хот нэртэй цайз байсан газарт баригдсан
тул яваандаа ингэж нэрлэгдэх болжээ.
18-р зууны эхэнд
Австрийн Ханс-Адам Лихтенштейн гүн хэсэг газар авсан нь хожмоо 1719 оноос ийм
нэртэй улс үүсэхэд нөлөөлжээ.
Ватикан (Vaticano) - өөрийн оршин буй Vaticanus буюу зөгнөх, эш үзүүлэх гэсэн утгатай толгодын нэрээр
нэрийдэх болжээ.
Македония (Македонија) – домог
яриагаар бол энэ улс уул нутгийн омгийн ахлагч Македоны нэрээр нэрийдсэн гэх
боловч өдгөө иллир хэлний maketiа буюу мал гэсэн үгнээс гаралтай гэх ажээ.
Молдова (Moldova) – Домогт өгүүлэх
нь, Молдавын вант улсын эхний эзэн уул нутгаар урсах голыг ан хийх үедээ амь үрэгдсэн
өөрийн нохой Молдагийн нэрээр нэрлэсэн гэх ч эрдэмтэд энэ улсын нэрийг эртний
герман хэлний mulde буюу жижиг дов толгодтой хөндий гэсэн үгнээс
үүссэн гэлцэнэ.
Монако (Monaco) – Герег хэлний монойкос буюу Геркулес баатрыг тахин
шүтдэг мужийн нэрнээс гаралтай. Энэ мужид Геркулесын сүм дуган байжээ. Монойкос
гэмээнэ ганцаар амьдардаг гэсэн утгатай бөгөөд Геркулес баатрын нэгэн хоч юм.
Румын (România) – Латин хэлний
romani буюу ромын гэсэн үгнээс гаралтай. Ромчуудтай холилдсон уул нутгийн
иргэдийг ерөнхийд нь ийн нэрийддэг байжээ.
Сан-Марино (San Marino) – Далмациас
оргосон христ шүтлэгтэн Мариногийн нэрээр нэрлэгдсэн. Марино 301 онд энэ газар
суурин байгуулжээ. Сан-Марино нь Буурал тивийн нөр эртний туурга тусгаар
улсуудын нэг билээ.
Франц (France) – Франк омгийнхон
5-р зуунд байгуулсан гүрэн улсын нэрээр ийнхүү нэрлэгджээ.
Швейцар (Schweiz) – 1291 онд энэ
нутгийн мужуудын төв болсон Швиц мужийн нэрээр нэршсэн.
Австри (Österreich) – Их Карл
хааны үед Подунавьед Marchia Austriaca
буюу Дорнын бүс нутаг гээч үүссэнээр нэршлээ авчээ. Энэ нь эртний дээд герман
хэлний Ostarrichi буюу Дорнын улс
гэсэн үгнээс үүсэл гарвалтай. Учир нь Австри улс Франк гүрнээс дорно зүгт
байрлана.
Андорра (Andorra) – бакс хэлний andurrial буюу хоосон орон зай гэх
үгнээс үүсэлтэй.
Ирланд (Éire) – эртний ирланд
хэлний eirinn буюу баруун нутаг гэсэн
үгнээс гаралтай. Учир нь Ирланд Европын баруунтаа оршдог.
Исланд (Ísland) – мөсөн газар гэх
энэ нэршлийг 11-р зуунд тэнд хүрсэн норманчууд өгчээ.
Испани (España) – финик хэлний и-шпаним буюу туулайн эрэг гэх үгнээс
үүссэн гэх ч сүүлд баск хэлний espana буюу цулцайсан хэсэг гэсэн үгнээс гаралтай
гэж үзсэн. Энэ нь Пиренейн хойгийн хэлбэртэй хамаатай байж магад.
Кипр (Cyprus) – энд ургах кипарис буюу агар модноос гаралтай
гэлцдэг.
Литв (Lietuva) – энэ нутгийн
хүчирхэг вант улс оршин байсан Летава голын эртний нэрнээс ингэж нэрлэгдэх
болж.
Мальт (Malta) – финикчуудын
колони Мелита улс энд байжээ. Финик хэлний malat
буюу боомт, эс бөгөөс герег хэлний melita
буюу оромж гэсэн үгнээс гаралтай гэлцэнэ.
Нидерланд (Nederland) – орчуулбал
нам дор газар гэсэн утгатай. Холланд гэдэг нь герман хэлний hoi, hal буюу нам дор, land буюу газар гэсэн утгатай байх
талтай.
Норвег (Norge, Noreg) – эртний
скандинав хэлэнд Norðrvegr гэх үг
умрыг зорих зам гэсэн утгатай юм. Энэ замаар норманууд Хойд далайд гардаг байж.
Португаль (Portugal) –
хэмжээгээрээ улсдаа Лиссабоны дараа 2-т орох Порта хотын нэрээр нэрлэгдсэн. Энэ
хотыг урьд нь Порту-Кале гэдэг байжээ.
Черногор (Црна Гора) буюу хар
уулсын нутаг – эндхийн Динарын нурууны уулс өтгөн шилмүүст ойтой тул харлаж
үзэгдэнэ.
Их Британи (Great Britain) – МЭӨ 8-р
зуунд энд суурьшсан кельтүүдийн бритт омгоос нэршилтэй. Англи гэдэг нь МЭ-ний 5-6-р
зуунд саксуудтай хамт арал дээр суурьшсан Германы англ омгийн нэр аж.
Герман (Deutschland) – Герман
омгууд суурьшсан бус нутгийг эртний латин хэлэнд ийн нэрлэдэг байв. Deutsch буюу эртний дээд герман хэлний duit-isc гэсэн үг нь хүнд хамаатай гэсэн
утгатай.
Герег (Ελλάδa) – Герег омгийн нэршил. Харин Эллада гэдэг нь Фессалия
дахь нэгэн мужийн нэр аж.
Финлянд (Suomi) – швед хэлний Finland буюу финүүдийн
нутаг гэсэн утгатай. Харин Суоми гэх нэршил нь зарим сурвалжаар намагт нутаг,
өөр сурвалжаар нутаг гэсэн утгатай хэмээнэ.
Комментариев нет:
Отправить комментарий