Агааргүй
орчинд чулуужсан мод эрдэстэй урвалд орж, зуу зуун жил өнгөрөхөд ийм нэгэн өвөрмөц
тогтоцтой болдог ажээ.
19-р зуунд Сибириэс олдсон анарын
төрлийн энэ чулууг "Уралын номин" ч гэдэг. Чулуу нь хром агуулдаг
учраас ногоон өнгөтэй. Байгальд маш ховор бөгөөд жижигхэн хэмжээтэй байдаг.
Флюорит гэх энэ чулуу нь
харанхуйд гэрэлтдэг. Үүгээр цэцгийн сав зэрэг бэлэг дурсгалын зүйл ихээхэн хийж
байгаад өдгөө линз хийхэд ашиглах болжээ.
Кеммерерит гэх энэ чулууг
боловсруулахад маш нарийн ажиллагаа шаардах тул өнгөлсөн эдлэл нь ихэд үнэтэй
юм.
Гематит гэх энэ хар эрдсийг
өнгөлөхөд ус цусан улаан өнгөтэй болж хувирдаг.
Байгальд тун ховор тохиолдох
клинокласс гэх энэ талстыг халаахад сармисны үнэр ялгардаг нь тун сонин.
Ванадит талсттай цагаан барит. Ванадит
нь тугалгын агууламж ихтэй тул хамгийн хүнд чулуулгийн нэг юм.
Жеод гэх энэ чулуулган дотор
төрөл бүрийн эрдэс бодис байдаг. (Чулуужсан өндөг биш гэсэн шүү)
Халькантит гэх энэ чулуу усанд орвол зэс нь
урвалд орж амьтай бүхнийг сүйдлэх аюултай. Нэг жижигхэн чулуу нуур цөөрмийн
амьтан, ургалмыг устгах аюултай.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгээс олборлодог
лабрадорит чулуу нь хойд туйлын туяа, тэнгэрийн мандалыг шингээсэн мэт маш
гоёмсог хээ хуартай.
Хар опал чулуу нь хамгийн үнэтэй бөгөөд
олон өнгийн туяа цацруулах тусмаа үнэ нь өсдөг ажээ.
Опал чулуу хуурай орчинд удаавал өнгөө
алдаж, хагарч болзошгүй. Тиймээс үе үе усанд булхаж, гоёл чимэглэл бол зүүж биеийн
чийг, дулаанаа шингээж байх учиртай.
Комментариев нет:
Отправить комментарий