вторник, 22 апреля 2014 г.

Гарсия Маркесийн хэлсэн үгсээс


Хэд хэдэн хүнийг ч чин сэтгэлээсээ зэрэг хайрлаж болно. Зүрх сэтгэл гэдэг эмсийн хүрээлэнгээс ч илүү олон өрөөтэй эд.
Амар амгалан өтлөхийн нууц нь ганцаардалтайгаа эвлэрэх.
Жаргалтай хайр дурлал бус золгүй хайр л хорвоо ертөнцийг хөдөлгөх энгүй их хүч болдог. 
Үхэхээс илүү аймшигтай нь үхэл гарцаагүй гэдгийг мэдрэх л юм.
Өр нинжин сэтгэлтэй хүнд итгэж явахад буруудахгүй.
Аз жаргалаар эдгэрэх өвчинг өөр ямар ч эм анагааж чадахгүй.
Өнгөрч улирсан баяр цэнгэлтэй мөчөө харуусч халаглалгүй эргэн дурсана гэдэг гайхамшигтай чанар.
Аливаа зүйл хэтэрхий оройтно гэж хэзээ ч үгүй.
Хайр сэтгэлтэй нэгнийхээ өвөрт оролгүй энэ насаа элээнэ гэдэг юутай харуусалтай.
Хайр дурлалын олон арга мэхний нэг нь сониуч зан.
Хоосон хөндий ор дэвсгэр шиг уйтай гунигтай газар нэгээхэн ч үгүй.
Мөрөөдлийг идэж болохгүй ч гэдэс цатгалан болно.
Би бурханд итгэдэггүй ч түүнээс эмээж явдаг.
Хүүхэд насныхаа дуу хоолойг сонсож сурах хэрэгтэй. Энэ дууг сонсоход бидний нүд гэрэлтдэг. Энэ холбоогоо л таслахгүй байвал амь амьдралтайгаа үргэлжид холбоотой байх болно.
Чи энэ ертөнцийн өчүүхэн нэгэн хэсэг байж болох ч, хэн нэгний хувьд бүхэл бүтэн орчлон хорвоо нь болно.
Сул дорой нэгэн хайр дурлалын ертөнцөд хөл тавьж дөнгөхгүй. Чанга хатуу хууль журамтай энэ орчинд бүсгүйчүүд чадалтай, шийдэмгий эрчүүдэд л оногдож, итгэл найдвар бэлэглэдэг. Эмэгтэй хүнд үүнээс өөр юу ч хэрэггүй.
Цорын ганц гэсэн нэгэнтэйгээ уулзаж учрах хүртэл бурхан биднийг эсэн бусын хүмүүстэй нийлүүлж байдаг биз ээ. Тэгж байж л бид түүнд талархах сэтгэлээр хандах ч юм билүү.

2 комментария:

  1. Сүүлчийн үг нь их хүчтэй юм. Тэр таалагдлаа.

    ОтветитьУдалить
  2. Нээрэнгээсээ сүүлийн 2 өгүүлбэр их оносон юм шиг санагдав. Оноосой хэ хэ хэ хэ.

    ОтветитьУдалить

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...