четверг, 3 апреля 2014 г.

Эх дэлхийн гайхамшигт газрууд

Английн Сассекс мужийн Халнакер хотоос холгүйхэн байх ногоон хонгил.  Зурагчид энд ирж зураг дарах жигтэйхэн дуртай гэнэ шүү.

АНУ-ын Висконсин мужийн Апосл Айлендс хэмээх агуй өвлийн тачигнасан хүйтэнд ийнхүү мөсөөр хучигддаг ажээ.

Талбайгаар хамгийн томд тооцогдох нэг хүний оршуулга нь Японд байх агаад энэ нь МЭ-ийн 4-р зуунд аж төрж байсан Нинкоту хааны онгон юм. Энэ цогцолбор Осака хотоос холгүй орших Сакаи хотод 46 га талбайг эзлэн байдаг. Бунхан 36 м-ийн өндөртэй, цоожны нүх шиг хэлбэртэй, усаар хүрээлэгджээ.

Танзанийн Исимила хавцалд 60 000-100 000 жилийн тэртээ ашиглагдаж байсан чулуун зэвсгүүд олддог ажээ. 

Английн Маргит хотноо байх хясаан хонгилыг 1835 онд илрүүлжээ. Энэ хонгил нь 20 м-ийн урттай, ханаараа 4 600 000 гаруй хясаан чимэглэлтэй.


Португалийн Алгарвегийн эрэгт байх агуй.

Хавайн арлын Ханума Бэй эрэг нь эртээ цагт сөнөсөн галт уулын тогоо ажээ.

Японы Такачихо хавцал

Хятадын Тай уулын “Мөнхийн гүүр”-ийг байгаль эх өөрөө бүтээсэн гэдэг. 

Туркийн Анатолийн олтригт орших Хаттусын арслант хаалга нь эртний хеттудын нийслэлд хөтлөх хаалга байжээ.

ОХУ-ын Приморь мужийн Луун хотод хэдэн арван км-ийн зайд содон тогтоцтой луун дүрстэй хад асгууд байх ажээ. 

Грекийн Коринфийн суваг

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...