понедельник, 14 апреля 2014 г.

НЕФЕРТИТИЙН МӨНХИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН

3300 гаруйн жилийн тэртээ үзэсгэлэн төгөлдөр нэгэн бүсгүй мэндэлсэн нь Нефертити байлаа. Түүний нэрийг орчуулбаас “Сайхан бүсгүй ирлээ” гэсэн утгатай юм. Нефертити эртний Египтэд МЭӨ 1424-1406 оны хооронд хаанчилж байсан Эхнатон фараоны хатан байжээ. Эхнатон тухайн үед тахин шүтэж байсан Амон бурхныг нарны бурхан Атоноор сольж, шинэ нийслэл хотыг сүндэрлэн босгож, олон олон сүм хийд бариулжээ. Нефертити нөхрийнхөө дараа нас барсан нь тогтоогдсон. Эртний Египтэд амьд хүний баримлыг бүтээхдээ нэг нүдийг нь зуралгүй үлдээдэг байж. Чухамдаа Нефертитигийн алдарт цээж баримал нь нэг нүдгүй хийгдсэн байдаг.
Үүнээс гадна Нефертитиг нөхөр Эхнатоны төрсөн дүү нь байсан ч гэж үздэг. Эртний Египтэд төрсөн эгч дүүтэйгээ гэрлэх нь элбэг байж. Энэ нь Египтийн соёл иргэншил богинохон хугацаанд мөхөхөд ч нөлөөлсөн хэмээн зарим судлаачид үздэг.
Нефертити тухайн үедээ охид, хөвгүүд хамт сурдаг сургуульд суралцаж, чамгүй боловсролтой болжээ. Хааны хатан болсноор 6 охин төрүүлж, эр нөхөртэйгээ Эртний Египтийн шинэ нийслэл болох Ахетатоныг бүтээн байгуулав. Нефертити том охиноо алдаж, хаан нөхөр нь эцэстээ Кийа хэмээх жирийн эмэгтэйтэй нэр холбогддог. Ингээд хааны дэргэд түүнийг бус Кийаг илүүтэй дүрслэх болсон байна. Тэр ч байтугай Эхнатон хааны бунханд уг эмэгтэйн дүрсийг чулуун дээр сийлбэрлэн үлдээжээ.
Нефертити үнэхээр сайхан бүсгүй байж. Түүний залуу байхаас нас тогтсон үе хүртэлх баримал, сийлбэрүүд өнөө үед өвлөгдөж ирсэн юм. Тэрээр маш ухаалаг төдийгүй үеийнхнээсээ ялгарсан сэтгэхүйтэй нэгэн байв. Үүний зэрэгцээ өстөн дайснуудаа ямар ч хамаагүй аргаар зайлуулж байлаа. 
Нас нэмэх тусам залуугийн гоо үзэсгэлэнгээ хадгалахыг хичээж байсан бөгөөд ард түмэндээ урьдын адил гоо сайхан байгаа гэсэн цуу яриа тарааж, маш олон баримал, сийлбэрүүд хийлгэжээ. Нефертити нөхрөө өөр эмэгтэйд илүүтэй хандах болсныг мэдэж, улам бүр гуниглан гундсаар 40 хүрэлгүй энэ хорвоог орхисон юм.
Гэвч тухайн үед 40 нас насалсан хүнийг маш удаан амьдарсанд тооцдог байв. Энэ хорвоод бүх юм харьцангүй гэдэг энэ дээ.

четверг, 10 апреля 2014 г.

Гоё зургууд

Эртээ үед их далайн ёроол байсан Сахарын элсэн цөл
Энэтхэгийн Гималай. Цэцэгсийн тал
Бразилийн Рио Поти голын хавцал
Явад болдог бухын уралдаан
Австрийн Венад байдаг Топаз зочид буудал
Беларусийн Чырвонае Вочка нуур
Испанид байх 300 м-ийн өндөртэй Эль Пуро хадан тогтоц
Гавайн Килауэа галт уулын лав далайд цутгаж буй нь
Байгаль нуур
Бали арлын Братан нууранд орших сүм
АНУ-ын Юта мужийн “Three Gossips” хад

Кенийн Амбоселий нуур орчмын заан

воскресенье, 6 апреля 2014 г.

Наньжин 1937 он – Хүчирхийлэлд өртсөн хот

Японы хааны торгон цэргийн онцгой нэгэн чадвар бол хүний толгойг нэг цавчилтаар авч хаях арга барил юм. 

1937 онд япон цэргүүд хэн олон хятад хүн хороохоороо уралдсан ч гэдэг. Тухайн үед Наньжин хот руу дайрсан япон цэргээс хятад цэргүүд хамаагүй олуулаа байсан ч сөрж боссонгүй. Япончууд Наньжингийн эмс хүүхнүүдийг үй олноор нь хүчирхийлжээ. 

Дэлхийн 1-р дайнд оролцоогүй япончууд ган төмөр, бөс бараагаа наймаалж ихээхэн баяжсан юм. Гэтэл дайн дуусч япон барааны эрэлт хэрэгцээ эрс буурчээ. Хэдхэн жилийн дотор хүн ам нь даруй хоёр дахин өсч, хоол хүнс тариалах газар нутгийн төлөө Хятад руу цөмрөн оров.

Ингээд 1931 онд төмөр замаа дэлбэлж үүндээ хятадуудыг буруутган Манжуурыг эзэлж аваад 1932 онд Тоглоомын Манж Го улсыг байгуулжээ.  Тухайн үед Япончууд Манжийн сүүлчийн хаан Айсиньгёро Пу И-г Манж Го улсын хаанаар өргөмжилсөн байлаа. 

1937 оны 7-р сарын 7-нд япончууд Хятадтай дайн зарлаж, 8-р сард Шанхайг эзлэв. Чан Кайши ЗХУ-аас ихээхэн тусламж эрсэн ч Сталин 3500 цэргээ илгээж, зэр зэвсгээр тусалжээ. 1937 оны 11-р сарын сүүлээр Наньжин хот руу 200 000 япон цэрэг дайрсан бөгөөд тухайн үед хотод 700 000 гаруй хятад цэрэг байсан гэдэг. Зэр зэвсэг, сум нь 5 сар бүслэлтэнд суухад хүрэлцэхүйц байж. Гэтэл Наньжин хот дөрөвхөн хоногийн дараа бууж өгсөнд түүхчид өнөө хэр гайхширдаг.

Хааны ордон музейн эд өлгийг 12-р сарын 2 гэхэд нилэнхүйд нь боож баглаад хотоос гаргаж, төрийн дээд албан тушаалтнууд, тэр дундаа Чан Кайши онгоцоор дүрвэсэн юм.

Хятад цэргүүд өөр аялгатай, ихэнх нь хүчээр татагдаж ирсэн учраас байлдах хүсэлгүй байсан гэдэг. Зугтсан ч Хөх мөрөнг сэлж гатлах аргагүй болсон хэдэн зуун мянган хятад цэргүүд япончуудад олзлогджээ. Чан Кайши цэрэг офицеруудаа эцсийн эцэст бууж өг гэсэн ч япончуудтай хэлцэл хийхийг тас хорьсон нь ийн хүчирхийлэлд өртөхөд ч нөлөөлсөн аж.

Японы цэргийн генерал Иванэ Мацуигийн архаг туберкулёз хөдөлж, хааны удмын Ясухико Асака-д эзлэгдсэн хотод нэвтэрч орох үүрэг оногдуулсанд мань хүн 12-р сарын 13-нд бууж өгсөн 300 000 гаруй хятад цэргийг хороох шийдвэр гаргажээ. 

Бууж өгсөн хулчгар хятад цэргүүдийг хооллосон дорвол япон хүүхдүүдээ хооллох нь хамаагүй илүү хэмээн үзэх аж. Цэргүүдийн мөрний эрэгт цааш гаргана хэмээн авчраад хэсэг хэсгээр нь хороов. Үүний сацуу айл хунараар орж, хөвгүүд, залуусыг цэрэг эсэхээс нь үл хамааран буудах болжээ. Тэр үест Хөх мөрний ус улаанаараа эргэсэн гэдэг.

Эгнүүлэн жагсаасан цэргүүдийг эхний эгнээнийх нь толгойг цавчиж, хоёр дахь эгнээний эрчүүдээр цогцсыг нь усанд урсгаж улмаар өөрсдийг нь хорооно.

Чингээд эмс хүүхнүүдийг нь хүчирхийлж эхэлжээ. Гудамжинд бүсгүйчүүдийг хэд хэдээр нь жагсааж байгаад хэдэн арван япон цэргүүд хүчиндэж байсныг тухайн үед Наньжинд байсан Америк эмч ярьсан байна.

Генерал Мацуигийн бие нь дээрдэж, хотод орж ирмэгцээ нөхцөл байдлыг дор нь ойлгов. Офицеруудаа хатуу донгодож, хариуцлага тооцох тушаал буулгажээ. 1948 онд цэргийн шүүхээр дүүжлүүлэх ял авсан Мацуи буддын хуврагт “Офицеруудаа цуглуулж эрс шүүмжлэхэд бүгд намайг шоолж байсан” хэмээн хүүрнэжээ. Хааны удмын Асаки хунтайж хожмоо ямар ч ял зэм хүртээгүй юм.
Цэргүүдэд үйлчлэх янхны газрыг 1938 онд Наньжинд байгуулсан байдаг. Хятад эмэгтэйчүүд олон жил дуугүй явж, тавин жилийн дараа л амьд үлдсэн зарим хэд нь Японы засгийн газраас нөхөн олговор нэхсэн түүхтэй. Олон ч эмэгтэй япон цэргийн үр хүүхдийг төрүүлсэн ч ихэнх хүүхдээ төрсөн даруйд нь цааш нь харуулсан гэлцэнэ.
Энд дарж баримтат киног нь үзнэ үү.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...