Карибын
арлуудаас зөвхөн Кубад л төмөр зам байдаг. Үүнээс гадна нийт арлын 1-ээс бага
хувьд нь хүн оршин суудаг юм байна.
Дэлхийн
25 ноён оргилын 19 нь Гималайн нуруунд байдаг ажээ.
Индонезийн
арлууд өдгөө ч бүрэн гүйцэт тогтоогүй. Зарим арлууд нь усан дор орж буй бол
зарим нь уснаас өргөгдөн гарч ирж байгаа. Энэ нь газар хөдлөлт ихтэй, идэвхитэй
галт уул олонтой, шүрэн арал бүрэлдэн тогтож буйтай нягт холбоотой.
Атлантын
далайн дор орших энэ уул нуруу нь хамгийн урт буюу 18 000 км-т сунаж тогтсон
юм.
Харин
Андын нуруу нь газрын гадарга дээрх хамгийн урт уул нуруу бөгөөд 7000 км-т
сунаж тогтжээ.
Перугийн
Ла-Ринконада хот далайн түвшнээс 5100 м-ийн өндөрт орших агаад 30 000 орчим хүн
амтай. Ихэнх нь ойролцоох алтны уурхайд ажилладаг.
Комментариев нет:
Отправить комментарий